etoim.mn
photos/vx59OSv.jpg

Өдгөө 41 настай Нэйлс Хогель нь өөрийн ажиллаж байсан эмнэлэгийнхээ 100 өвчтөнийг хөнөөсөн гэдгээ хүлээснээр Германы түүхэн дэх дайны дараах хамгийн том цуврал аллагын эзнээр тодорсон байна. 

Түүний шүүх хурлыг тэргүүлэх шүүгч Себастьян Бюрманм ахалсан бөгөөд шүүх хурлын үеэр прокурорууд түүнээс хохирогчдын нэрийг нэг бүрчлэн асууж тэдний үхэлд буруутай эсэхийг лавлахад тэрээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч  “тийм” гэж хэлэн толгой дохиж байжээ.

Тэрээр нь өөрийн өвчтөнүүддээ үхлийн тунтай дүйцэхүйц хэмжээгээр тариа тарьж, эм өгдөг байсан бөгөөд энэхүү бусармаг үйлдлээ  “Би өвчтөнүүдээ аль болох хурдан тэнхрүүлэхийг хүсдэг байсан. Хэрэв өвчтөнүүд маань  хурдан эдгэрч сэргэвэл хамтрагчид нь намайг гайхан магтах болно гэж боддог байсан” гэж тайлбарлажээ.  Хогель нь  1999-2002 оны хооронд Олдэнбург хотын эмнэлэгт, 2003-2005 онуудад Дельменход хотын бусад эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд түүний хохирогчид 34-96 насныхан байжээ. Харин мөрдөн байцаагчдийн урьдчилсан дүгнэлтээр түүнийг 200 орчим өвчтөний үхэлд буруутгаж байгаа боловч тэдгээр өвчтөнүүдийн зарим нь чандарлуулсан учраас тодорхой шалгаж мэдэх боломжгүй болсон гэжээ.

Сэтгэлзүйчид Niels Hoegel-ийг хүн алах зорилгоор энэ хэргийг үйлдээгүй бөгөөд  бусдыг хурдан эдгээх хүсэл нь түүнд "хар тамхи" шиг нөлөөлсөн хэмээн дүгнэсэн байна.

Одоогоор Нэйлс Хогел нь хэдийн таван хүний амь насыг хохироосон хэргээр бүх насаараа хорих ял авсан боловч одоогийн шүүх хурлын шийдвэр түүнд ямар ял нэмэх нь тодорхойгүй байгаа ч түүний энэ аймшигт аллагаас улбаалан Одэнбург дэх сэжигтэй нас баралтуудыг дахин хянахаар болжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: Euronews.com

 

 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх