Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/transparency-international-anticorruption-award-2018-696x348.jpg

Дани улсын Копенхаген хотод зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг олон улсын хурлын үеэр авлигатай тэмцэх салбарын 2018 оны шагналтнуудыг Транспарэнси Интернашэнл байгууллага зарласан байна.

“Тууштай, зоригтой ажиллаж, авлигатай тэмцэж болдог гэдгийг хүчтэй дуу хоолойгоороо бусдад харуулсан гурван хүн, нэг байгууллагад авлигатай тэмцэх салбарын 2018 оны шагналыг хүртээж байна. Шударга бус явдлын эсрэг тэмцэж, аюул, дарамтад байсан энэ хүмүүс маш их зүйлийг ярина” гэж шагнал гардуулах үеэр Транспарэнси Интернашэнл байгууллагын Авлигатай тэмцэх салбарын шагналын хороо, Удирдах зөвлөлийн гишүүн Борис Дивжак хэлжээ. Ингээд Малта улс болон бусад улс орны нөлөө бүхий улс төрчдийн авлигын томоохон хэргийг илрүүлсэн боловч харамсалтайгаар бусдад амиа алдсан зоригтой сэтгүүлч Дапиа Гализиад, Гуатемала улсын Ял завших явдалтай тэмцэх олон улсын хорооны дарга Иван Велакюзид, Азербайжан улсад хүний эрхийн төлөө тэмцэгч, эрэн сурвалжлах сэтгүүлч Хадияа Исмаяловад, Испани улсын Засгийн газартай холбоотой хэргийн талаар мэдээлэгч Ана Рамос нарт шагнал олгосон байна. Уг шагналд 169 хувь хүн, байгууллага нэр дэвшсэнээс 4 хүн ийнхүү хүртжээ.

Анх шударга ёсны шагнал гэж 2000 онд эхэлж байсныг 2016 онд Авлигатай тэмцэх салбарын шагнал болгон өөрчилж байсан түүхтэй бөгөөд энэ хүндэт шагналыг хувь хүн, байгууллага, сэтгүүлч, прокурор, төрийн албан хаагч, иргэний нийгмийн төлөөлөлд олгодог юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх