etoim.mn
photos/19.jpg

Харшил нь энгийн хэлбэрээс эмнэлгийн яаралтай тусламж шаардагдах аюултай янз бүрийн хэлбэрээр тохиолдож болно. Үнэн хэрэгтээ танд тийм ч ноцтой аюул учруулахааргүй хүчин зүйлстэй хүний бие махбод эсрэг бие ялгаруулан тэмцдэг. Тэрхүү харшил төрүүлэгчдэд хоол хүнс, тоос, ургамал, мал амьтны хаг гэх мэт юу ч байж болдог. Энэхүү дархлалын системийн хэт ачааллаас харшлын шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд: арьс улайх, загатнах, хамраас нус гоожих, хоол боловсруулах замын эмгэгүүд гэх мэт.  Гэрийн нөхцөлд харшлын шинж тэмдгээ бууруулах хэд хэдэн арга байдаг боловч эцэст нь та эмчид үзүүлж , зөв эмчилгээ хийлгэх нь чухал юм.

Харшлын хүнд хэлбэрүүдэд нэн яаралтай эмчилгээ хийх
  1. Анафилаксын шокийг таних. Маш хурдан үхэлд хүргэж болох аюултай шинж тэмдгүүд:
  • Улайж , цайвар болсон арьс
  • Хоолой боогдож байгаа мэт санагдах
  • Хэл, хоолой хавдах
  • Хоолой сөөх, амьсгалж чадахгүй болох
  • Бие суларч, зүрхний цохилтын тоо олшрох
  • Бөөлжих
  • Суулгах
  • Ухаан алдаж унах

harshil0

  1. Эпинефриний нэг удаагийн тунг өөрт байнга авч яваарай.

Яаралтай тусламж шаардлагатай үед мэргэжлийн эмчийн зөвлөсний дагуу тохирсон тунгаар хэрэглэнэ. Дараах зааврыг дагаарай.

Гуяны гадна талд тарина. Өөр газар таривал гаж нөлөө үзүүлж болох тул зөвхөн гуяны гадна талд тарина.

Эмний өнгө өөрчлөгдсөн эсвэл бодис тунаж бөөгнөрсөн байвал тарьж болохгүй.

harshil2

  1. Тарьсныхаа дараа заавал эмчид очиж үзүүлээрэй. Анафилаксийн шок нь маш хурдан хугацаанд хүнийг үхэлд хүргэх аюултай бөгөөд өвчтөнд илрэх шинж арай дээрдсэн мэт санагдвал яаралтай тусламжийн төвд хандах нь зөв юм.
Харшил төрүүлэгч хүчин зүйлсээс зайлсхийх
  1. Нийтлэг тохиолдох харшил төрүүлэгч хүчин зүйлсийг тодорхойлох: харшил төрүүлэгчээс хамаараад хүнд харшлын шинж тэмдгүүд янз бүрээр илэрдэг. Хамгийн нийтлэг толхиолддог харшил төрүүлэгчдэд:
  • Ургамлын тоосонцор, гэрийн тэжээвэр амьтдын хаг, тоосны хачиг, агаар дахь хөгц зэргээс амьсгалын замын харшлын шинж тэмдгүүд илэрдэг.
  • Зөгий эсвэл сонод хазуулахад арьс хавдах, загатнах, өвдөх, онцгой тохиолдолд анафилаксийн шоконд орох эрсдэлтэй.
  • Газрын самар, бусад төрлийн самар, улаан буудай, шар буурцаг, загас, хясаа, өндөг, сүү зэрэг нь хоол боловсруулах замын харшлыг өдөөдөг бөгөөд бөөлжих, суулгах, дотор муухайрах, тэр ч байтугай анафилаксийн шоконд оруулдаг.
  • Латекс зарим төрлийн бодис гар гэх мэт арьсанд хүрэлцэхэд хэсэг газрын улайлт, загатналт, тууралт гарах, цэврүү үүсэх зэрэг шинжүүдээр илэрч болно.
  • Хэт халуун, хэт хүйтэн, нарны туяа, арьсанд учруулах даралтын нөлөөгөөр харшил төст урвал үүсч болдог.

harshil1

  1. Харшлын сорил тавиулж харшил төрүүлж буй хүчин зүйлсээ тодорхойлуулаарай. Харшил төрүүлэгч хүчин зүйлсийг тодорхойлохын тулд эмч зарим нэг сорил болон туршилтыг хийж болно. 

harshil3

  • Арьсны сорил болон зүүгээр хатгах сорилоор дамжуулан харшил төрүүлэгчийг маш өчүүхэн хэмжээгээр арьсан дор хийж , арьсан дээр гарч байгаа харшлын урвалыг тодорхойлдог. Түүнийг арьсны улайлт, хавдараар үнэлдэг.
  • Цусны шинжилгээгээр тодорхой харшил төрүүлэгчид бие махбодийн дархлаа урвалж хэрхэн өрнөж байгаагаар нь тодорхойлж болно.
  1. Харшил төрүүлж байж магадгүй гэж үзсэн хоолыг хоолны цэснээс хасах маягаар хүнсний харшлыг тодорхойлох. Эмчийн хяналтанд энэхүү туршилтыг хийдэг.
  • Ямар нэгэн хоол хүнснээс харшил  төрүүлж байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа үед тэрхүү хүнсний бүтээгдэхүүнийг хоолноос хасна.
  • Хэрэв энэ хүнсний бүтээгдэхүүн харшил төрүүлж байгаа нь үнэн бол харшлын шинж тэмдэг багасч , эмнэл зүйд сайжрал өгөх болно.
  • Эмч хассан хүнсний бүтээгдэхүүнийг дахин идэхийг хүсэх ба энэ үед харшлын шинж тэмдэг дахин илрэх болно. Ингэснээр уг хүнсний бүтээгдэхүүн харшлын эх үүсвэр мөн болохыг батлахад тус болно.
  • Энэ тохиолдолд хоолны өдрийн тэмдэглэл хөтлөх бөгөөд өвчний шинж тэмдэг, явцыг хянахад туслах бөгөөд өөр ямар хүнсний бүтээгдэхүүнд харшил өгч байгааг илрүүлэхэд нэн тустай юм.
Улирлын харшлыг хэрхэн эмчлэх вэ?
  1. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өөрийгөө эмчилэх. Хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хамгийн ач тустай бөгөөд автоматаар аюулгүй гэж боддог боловч улирлын чанартай харшлын үед эсрэгээр нөлөөлөх ч тохиолдол байдаг. Ямар бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаагаа заавал өөрийн эмчтэйгээ харилцан зөвшилцөөрэй.
  • Butterbur хэмээх ургамлаар хийсэн капсултай бүтээгдэхүүн байдаг. Шинжлэх ухааны судалгаагаар энэ ургамлаар хийсэн бүтээгдэхүүн нь үрэвслийг намдаах, антигистамин төст үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдсон. 
  • Bromalain хэмээх хан боргоцойн шүүс болон хан боргоцойн үрнээс гаргаж авсан фермент нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
  • Давсны уусмалыг ( салин ) хамартаа цацаж хэрэглэснээр хамрыг чийгшүүлэх, үрэвслийг бууруулах  ач холбогдолтой.
  1. Харшлын өвчний үед антигистаминыг ууж хэрэглэнэ. Антигистамин нь хамар битүүрэх, хамраас нус гоожих, нүд загатнах, нүднээс нулимс гоожих, биеэр тууралт гарах, хавдах зовуурийг намдаах үйлчилгээ үзүүлнэ. Зарим төрлийн антигистамин нь нойр хүргэх үйлчилгээтэй тул машин жолоодохоос татгалзаарай. Түгээмэл хэрэглэгддэг эмнүүдэд:
  • Цетиризин
  • Дезлоратадин
  • Левоцетиризин  
  • Лоратадин
  • Дифенгидрамин

harshil7

  1. Антигистамин агуулсан хамрын цацлага хэрэглээрэй. Найтаалгах , хамар битүүрэх, хамраас нус гоожих, хамар загатнах зовуурийг багасгана. Энэхүү эмийг эмчийн жороор авч хэрэглээрэй.
  2. Хэрэв нүд улайж, загатнаж байвал антигистамин агуулсан нүдний дусаалга хэрэглээрэй. Нүд хорсгохоос сэргийлж хөргөгчинд хадгалаарай.
  3. Антигистамины өөр нэгэн хувилбар болох шигүү мөхлөгт эсийг тогтворжуулагч хэрэглэж болно. Антигистамин хэрэглээд үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд үүнийг хэрэглэж болох юм. Энэ нь харшлын урвалыг өдөөж байгаа химийн урвалыг чөлөөлж харшлаас урьдчилан сэргийлдэг.
  • Cromolyn жоргүй олгогддог хамрын цацлагыг хэрэглэж болох юм.
  • Эмчийн жороор олгогддог нүдний дусаалгыг хэрэглэж болно.
  1. Үрэвслийг намдаах зорилгоор хамарт кортикостеройдтой цацлага хэрэглэх. Хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах зовуурийг багасгана.
  • Будесонид
  • Флутиказон гэх мэт
  1. Бусад нүдний дусаалга үр дүн өгөхгүй бол кортикостеройдтой дусаалгыг хэрэглэж болно. Нүд загатнах, улайх, нүднээс нулимс гоожих зовуурийг багасгах боловч эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Учир нь эдгээр даавар агуулсан эм нь нүдний катаракт, глауком, нүдний халдвар, бусад өвчнүүдийг үүсгэж болох аюултай эм юм.

harshil4

  1. Хүнд явцтай харшлын үед кортикостеройд ууж хэрэглэнэ. Эдгээр эмийг удаан хугацаагаар хэрэглэхийг зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр эмийн гаж нөлөө их юм. Нүднй болор цайх өвчин, ясны сийрэгжилт, ходоодны шархлаа үүсэх, цусан дах сахарын хэмжээ нэмэгдэх, хүүхдийн өсөлт хоцрох, , цусны даралт ихсэх өвчнийг даамжруулах гаж нөлөөтэй.
  • Преднизолон
  1. Лейкотриений рецепторын антагонистыг хэрэглэх. Харшлын урвалын үед ялгардаг лейкотриентэй харилцан үйлчлэлцдэг. Эдгээр эмнүүд нь үрэвслийг бууруулдаг.
Харшил төрүүлэгч хүчин зүйлсээс зайлсхийх
  1. Гэртээ байгаа харшил төрүүлэгчдийг устгах. Харшил үүсгэдэг маш олон хүчин зүйлсүүд бидний гэрт агаарт оршин байдаг. Гэрийн тэжээвэр амьтдын хаг, тоосны хачиг, гадаад орчноос цэцгийн тоосонцор орж ирсээр байдаг.

harshil

  • Гэртээ байгаа хивс, хивсэнцрийнхээ тоог багасгаарай. Хивсэн дэх харшил төрүүлэгчдийг устгахад нэн төвөгтэй байдаг.
  • Тогтмол ор дэрний цагаан хэрэглэлээ угаагаарай. Та орондоо өдрийн 1/3 цагийг өнгөрүүрдэг. Ор дэрний цагаан хэрэглэл дэрэн дээр байгаа харшил төрүүлэгчдээр та амьсгалж байдаг.
  • Унтахынхаа өмнө толгойгоо байнга угаагаарай. Учир нь ургамлын тоос таны үсэнд наалдсан байх магадлалтай юм.
  • Ургамлын тоосонцрын харшилтай бол цонхоо хаан гэрт тоосонцор орохоос сэргийлэх хэрэгтэй юм.
  1. Мөөгөнцөр үржихээс сэргийлээрэй. Мөөгөнцөр агаарт маш олон тооны спор цацдаг. Ялангуяа чийглэг ихтэй угаалгын өрөө гэх мэт өрөөнүүдэд мөөгөнцөр ихээр үрждэг бөгөөд хуурайшуулах сэнс хэрэглэх хэрэгтэй.

harshil5

  1. Харшил төрүүлэгч хоол хүнснээс татгалзаарай. Хүмүүс ихэвчлэн өндөг, үр тариа, савлагдсан хоол хүнсний бүтээгдэхүүнээс харшилдаг.

harshil6

Өөрт харшилдаг хүнсний бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргаад өөрт тохирсон бизнесс карт хийн түүнийгээ ресторанд хоол идэхдээ ашиглан тогоочид нь өгч өөрт тохирсон хоолыг захиалан авах боломжтой юм.

Өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнээрээ хоол бэлтгэн авч явж байгаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх