etoim.mn
photos/10.jpg

Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гоё сайхан хумстай болохыг хүсдэг. Хүний хумс нь байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эрхтэн юм. Хүний хумс дунджаар 3-5 сар тутамд солигдож байдаг гэнэ. Энэ нь хумс сард дунджаар 3 мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвөл арай удаан ургана. Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг. Хумс өөрчлөгдөх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой.  Идэж байгаа хүнсэнд чинь ямар нэгэн тэжээл дутагдсаныг хумс чинь хэлээд л өгнө. Хумс нь биеийн эрүүл мэндийн байдлыг тусгаж байдаг тул сайн ажиглаж байгаарай. Хумс нэг газраа дахин дахин салаалж, хугарамтгай болох, хумсан дээр толбо, зураас гарах зэрэг нь ямар нэгэн өвчний шинж байж болно. Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг. ЗӨВЛӨГӨӨ №1 Хугарамтгай хумсанд тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсонбэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэйг мартаж болохгүй. ЗӨВЛӨГӨӨ №2 Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина. Дээрээс нь өндөгний шар хийж хутгаад, персикийн буюу чангаанзны тос нэмнэ. Улмаар таны бэлдмэл цөцгий мэт өтгөн цагаан болно. Варены шилэнд хийж хөргөөрэй. Тосыг унтахынхаа өмнө хумсандаа түрхэж, үр нөлөөг нь хүчтэй болгохын тулд даавуун бээлий өмсвөл бүр ч сайн. Танд янз бүрийн бэлдмэл хийж байх чөлөөт цаг зав төдийлөн гардаггүй байж болно. Гэхдээ л та хумсаа арчилахын тулд өдөрт 5-10 минут заавал зарцуулах хэрэгтэй шүү. Иймээс та хумсаа сайхан арчилгаатай, гялалзсан байлгая гэвэл дараах хялбархан зөвлөгөөнүүдийг мөрдөөрэй. Орой болгон ургамлын тос, загасны тос, хэдэн дусал иод эсвэл далайн давстай усанд хумсаа 10 минут дүрж болно. Мөн хумсаа бэхжүүлэхийн тулд хумсаа нимбэгний шүүс, оливын тос эсвэл глицеринээр арчих хэрэгтэй. Хумсыг сайхан өнгөлж болно. Yүний тулд зөөлөн даавуугаар эсвэл нимбэгний гаднах хальсны дотор талын цагаанаар ч өнгөлж болно. ЗӨВЛӨГӨӨ №3 Гэмтэлтэй хумсыг хэрхэн эмчлэх вэ? Хугарамтгай хумстай бол өндөгний уураг илүү хэрэглэ. А,В,С,Е амин дэм, кальци, төмөр, хүхэр дутагдсан байж болно. Хумс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэ. ЗӨВЛӨГӨӨ №4 Хумсаа хэрхэн арчлах вэ? Хумсыг зөвхөн маникюр хийлгээд л сайхан болгочихгүй. Хумсаа арьстайгаа адил байнга арчилж бай. Өдөр бүр сойздож хумсны ланолинтай юмуу ердийн гоо сайхны тос түрхсэн ч болно. Хумс болон эргэн тойрных нь арьсанд зориулсан тоснууд байдаг. Хумсаа будсан бол зориулалтын арилгагчаар арилга. Амин дэмжүүлсэн зориулалтын шингэн нь будаг арилгаад зогсохгүй арьсыг салаалахаас хамгаалах үйлчилгээтэй. Найрлаганд нь Р амин дэм, булганы тос орсон байдаг. Хумсаа хэлбэр гарган авсны дараа нарийн ширхэгтэй үрүүрээр сайтар үрж өөгүй болго. Хумсны гадаргууг урэх зориулалтын үрүүр нь хумсыг өнгөгүй лак түрхсэн юм шиг болгодог. Гэвч ойр ойрхон хэрэглээд байвал хумсны давхарга нимгэрнэ. Хумсны махыг зориулалтын саваагаар хойшлуулж, мөн зориулалтын тос түрх. Массажлан тосыг шингээсний дараа хуурай болтол нь арчина. Ацетонгүй суурь түрхлэг түрхсэний дараа хумсаа будаарай. Хатахаар нь өнгөгүй будаг түрхэнэ. Хамгийн сүүлд будаг хатсаны дараа бага зэрэг тосыг хумсны эргән тойрны арьсанд сайн шингээж түрхэж өгнө. ЗӨВЛӨГӨӨ №5 Хумсаа хэрхэн будах вэ? Хумсыг 3 үйлдлээр будвал илүү цэвэрхэн болдог. Эхлээд голын хэсгийг, дараа нь 2 захаар нь гадагш чиглүүлэн будна. Арьсандаа хүргэсэн бол будаг арилгагчийг ашиглаж арилгана. Эвгүй будвал засах гэлгүй бүгдийг нь арилгаад шинээр будна. Орой бүр хамгаалалтын өнгөгүй будаг түрхээд байвал хумсны будаг удаан хадгалагдана. Хумсаа уруулын будагтайгаа адил өнгөөр буддаг. Сайн будаг түргэн хатаж, толигор, гялалзсан, удаан тогтдог гадаргуу үүсгэнэ. Xарин тєв буюу завсрын єнгєєр буддаг, мєн уруулын будгаа хувцасны єнгєтэйгээ зохицуулдаг бол тухайн эмэгтэйн сонгох чадвар сайтайг харуулдаг. Хумс янзлахад дараах багаж хэрэгтэй: •    Хумс єнгєлдєг самбар, •    Хумсны толионы илvvдэл арьсыг шамлах модон савх, •    Хєвєн, •    Хумс болон гарын тос, •    Хумс авах чимхvvр, •    Хумсны єнгєтэй лак, •    Гялалзуулагч, •    Үндсэн лак ЗӨВЛӨГӨӨ №6 •    Хумсаа засахаас өмнө лакны үлдэгдлийг витаминтай ангижруулагчаар арипгаж гараа сайтар угаа •    Хумсаа богиносгож, зохих хэлбэрт оруулна. Ерөнхийдөө өргөн алгатай хүнд дундаж урттай, дөрвөлжиндүү хэлбэртэй хумс зохидог. Гэхдээ зуйвандуу хэлбэртэй хумс л бүх төрлийн алганд тохирдог. Хумсаа авсны дараа сөрдгөрүүдийг нь тусгай хуурайгаар хуурайдах бөгөөд нэг чигт хуурайдвал хумс цуурахгүй. •    Хумсны завсар шигсэн хирийг арилгахын тулд нимбэгийг таллан зүсээд зөөлөн рүү нь хуруугаа дүрэх хэрэгтэй. Ингэж гурван минут орчим байлгасны дараа угаахад хумс цэвэрхэн, гялалзсан болдог. Тамхи их татсанаас шарласан хумсыг мөн адил аргаар цайруулна. •    Дараа нь гараа савантай халуун усанд хийж хумсны нимгэн арьсыг дэвтээнэ. Арьсны бүтцээс шалтгаалаад хугацаа нь янз бүр. Заримд нь 10-15 минут шаардлагтай байхад бусдад нь 3-4 минут хангалттай байх жишээтэй. •    Арьсыг зөөллөсний дараа хумсны нимгэн арьсыг хумсны буланцартай нь цуг хойшлуулж, хумс заслын чимхүүрээр авна. Хумсны уг хүрэх газраар хэт гүн авах хэрэггүй. •    Хумсны эргэн тойрны арьсыг аваад мөн сөртгөрийг нь хайчаар болгоомжтой авна. Хумсны буланцрыг хөвөнтэй савхаар цэвэрлэнэ. Хөвөнг 13%-ийн устөрөгчийн давхар исэл, эсвэл чидун жимсний тосонд дүрсэн байна. •    Энэ бүхний дараа лак түрхэж болно. Лак түрхэсний дараа гараа тэжээлийн тосоор заавал тослоорой. Лак түрхэх дургүй бол нимбэг, эсвэл усан үзэмний шүүсийг ашиглан хумсны толигор харагдуулах боломжтой. •    А витамин ихээр агуулдаг аарц, сүү, элэг, өндөг, загас, самар, лууван, бууцай, хулуу зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь хумсанд сайнаар нөлөөлдөг. •    Хумс давхаргатай болсон үед далайн давстай усанд дүрэх нь сайн байдаг. Нэг халбага далайн давсыг аяга бүлээн усанд уусгаад хумсаа 15-20 минут дүрнэ. •    Хугарамтгай, хэврэг хумсыг долоо хоногт 1-2 удаа бүлээсгэсэн ургамлын тосонд дүрнэ /чидун жимсний тос хамгийн тохиромжтой/. Дүрэх тосондоо хэдэн дусал А витамин /эмийн санд зардаг/, гурван дусал иод, таван дусал нимбэгний шүүсийг хийгээрэй.  Сонирхолтой статистик •    Амьдралынхаа туршид бид 4 м орчим хумсыг авч хаядаг гэвэл та итгэх үү? •    Гарын хумс хөлийн хумснаас 0.5 дахин хурдан ургадаг гэнэ. •    Хумс хоногт 0.15 мм-ийн хурдтай ургадаг бөгөөд гарын хумс 3 сар тутамд, хөлийнх 4.5 сар тутамд шинэчлэгдэн төлждөг байна. •    Хүйтний улирлаас илүү дулааны улиралд хумс илүү эрчимтэй ургадаг ажээ. •    Түүнчлэн, эмэгтэй хүний хумс амьдралынх нь туршид 5200 орчим удаа солигдож, нөхөн төлжсөн байдаг гэнэ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх