etoim.mn
photos/9.jpg

Ажил хэрэгч эмэгтэй та ямар нэгэн шалтгаанаар шөнийнхөө нойроо бүрэн гүйцэд аваагүй юм биш биз. Ийм тохиолдолд ажил дээрээ нойрмоглох асуудал тулгардаг шүү дээ. Харин та нойроо ялж, түргэн сэргэе гэвэл зөвхөн жинхэнэ, өтгөн кофе тус болно.

 

    Цикори эсвэл кофеингүй ундаа мэтийн кофег орлуулагчид ямар ч үр нөлөө үзүүлэхгүй. Тэгээд бас кофег сулавтар хийж уувал бие махбодид үзүүлэх нөлөө нь мөн адил сул байна. Харин та кофег дүрэм журмынх нь дагуу уухад найруулж  уудгийг уусан уу эсвэл өөрийн гараар хийж уусан уу гэдгээс үл хамааран таны зүрх-судасны системд зайлшгүй нөлөөлж, ходоодны ажиллагааг хямраана. Эрт эвсэл орой хэзээ нэг цагт энэ нь цусны даралт хэлбэлзэх, ходоод үрэвсэх эсвэл нойр булчирхай өвчлөхөд хүргэж болзошгүй. Тэр цагт кофе уухыг эмч нар танд хориглоно. Ийм эмгэнэлтэй үр дагаварт хүрэхгүйн тулд бие махбодио сэргээх өөр аргуудыг ашиглаарай. 

    Эхний арга. Өглөөний дасгалыг шүршүүртэй хослуул. Эрүүл аж төрөх хэв маягийг баримталдаг хүмүүст зориулсан арга юм. Бас хангалттай зав чөлөөтэй байдаг хүмүүст зориулсан, өөрөөр хэлбэл, дасгал хийхийн тулд тогтсон цагаасаа бүхэл бүтэн 15 минутын өмнө та босох хэрэгтэй болно. Зүгээр нэг гар хөлөө хөдөлгөхгүй, цогц дасгал хийнэ! Өглөөний дасгалуудын хувилбаруудыг Интернэт болон бусад эх сурвалжаас хялбархаан олоод авч болно. Дасгал хийсний дараа заавал шүршүүрт орох ёстой. Ингэснээр та бүхэл өдрийн турш сэргэлэн цовоо байж чадна. 

    Хоёрдугаар арга. Аминдэмүүд. Спортоор байнга хичээллэдэггүй хүмүүст зориулсан арга юм. Зун, намрын цагт бид жимс иддэг учраас хангалттай сэргэг байдаг. Харин өвлийн цагт аминдэм дутагддаг. Жилийн энэ үеэр хүний биед шаардлагатай аминдэмүүд жимсэнд бараг байдаггүй. Тиймээс олон нэгдэл бүхий аминдэм худалдаж авсан нь дээр. Мэдээжийн хэрэг тийм аминдэмүүд өндөр үнэтэй байдаг, тийм ч байх ёстой. Шаардлагатай аминдэмийг авснаар дархлаа сайжирч, арьс, хумс, үсээ сайжруул. Аминдэм уусны дараа үр нөлөө нь шууд мэдрэгдэхгүй байна гээд кофе уух арга руугаа эргэн орох гэж яарах хэрэггүй. Кофе уусны дараа бие сэргээд ирэхийг та шууд мэдэрнэ. Аминдэм үйлчилж байгаа нь мэдрэгдэхэд долоо орчим хоног шаардагддаг. 

    Гуравдугаар арга. Жүржийн төрлийн жимснүүд. Өвлийн цагт жүрж, бэрсүүт жүрж, нимбэгт “С” аминдэм ихээр агуулсан байдаг ба энэ аминдэм биеийн жингээ барихад шаардлагатай юм. Тиймээс өдөрт ядаж хоёр ширхэг бэрсүүт жүрж эсвэл жүрж идэж, харин цайг зөвхөн нимбэгтэй уугаарай. Гэхдээ сөрөг нөлөөг нь мартаж болохгүй. Хэрвээ жүржийн төрлийн жимсийг хэтрүүлэн идвэл харшил үүсч болзошгүй. Ходоодны шарх эсвэл үрэвсэлтэй хүмүүс тийм жимс идэж болохгүй аж. Харин таны ходоод эрүүл бол жүржийн төрлийн жимсний шүүс ууж, “С” аминдэм агуулж байгааг нь биеэрээ мэдэрч болно. Гэхдээ шүүс нь жинхэнэ жимсийг шахах замаар гаргаж авсан байх ёстой. 

    Дөрөвдүгээр арга. Какао ба шоколад. Кофетэй адил үйлчлэлтэй, гэхдээ судас, мэдрэлийн систем болон ходоодонд тийм ч хүчтэй нөлөөлдөггүй. Байнга хэрэглэж болохгүй, “түргэн тусламж” хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Нүдээ нээж болохгүй байгаа бол какао эсвэл халуун шоколад уу эсвэл шоколад идээрэй. Удаан үйлчлэх ёстой. Оюуны ямар нэг хөдөлмөр хийх шаардлагатай бол шоколад онцгой тустай, хормын дотор тархийг сэргээдэг байна. Харин биеийн хүчний хөдөлмөр хийх гэж байгаа бол шоколад хүч өгнө. 

    Тавдугаар арга. Чихэртэй цай. Элсэн чихэр биеийн галбирт тийм ч ашигтай бус ч гэсэн хаяа хэрэглэх, эсвэл танд таргалах шинж тэмдэг илрээгүй бол энэ арга тустай. Гэхдээ л цай бол кофе биш. Их өтгөн цай л сэргээдэг гэдэгт зарим хүн итгэлтэй байдаг. Цайны үйлчлэл кофеноос дутахгүй. Тиймээс дунд зэргийн өтгөн цайг саахар болон заавал нимбэгтэй уугаарай. Дээр дурдсан аргуудаас алийг хэрэглэх нь таны шийдэх хэрэг. Зэрэгцүүлээд ашиглаж ч болох юм. Аль ч аргыг сонгосон бай заавал үр дүнгээ үзүүлнэ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх