Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Hallowen-Background-30.jpg

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд Монгол улсад тэмдэглэх баяр ёслолуудын талаар тусгасан байдаг. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхэд залуус “Hallowen” буюу сүнсний баярыг тэмдэглэн эцэг эхчүүдээсээ мөнгө шаардах, зарим сургууль элдэв баг өмсгөл хийлгэх гэх мэтээр иргэд, эцэг эхчүүд, асраг хамгаалагч нарт нь хүндрэл үүсгэх болжээ. Иймээс энэ жил Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас манай улсад тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын жагсаалтад Hallowen буюу “Сүнсний баяр” тусгагдаагүй тул сургуулийн түвшинд ямар нэгэн хэлбэрээр зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг өгчээ. 

“Halloween”-ийг 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн бөгөөд католик шашны зан үйлээс үүссэн шашны тэмдэглэлт өдөр гэдэг. Жил болгоны аравдугаар сарын 31-нд цөөн хэдэн улс оронд тэмдэглэдэг байв. Энэхүү баярыг "Үхэгсдийн өдөр" гэж нэрлэдэг бол зарим нь “Тахилга өргөх ёслолын өмнөх өдөр” ч гэх нь бий. Хүүхдүүд сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачилбал "Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү" гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар сүсгээс үүсчээ гэж Орхон аймгаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх