Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/OOJO6CI.jpg

Хятадын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг  Тиффани Тан "Вэй Ян гүнж" болон “Миний эрдэнэ” кинонд хамтран тоглосон жүжигчин Лю Жинтэй  албан ёсоор гэр бүл болжээ. Олон жил үерхсэний эцэст тэд энэ сарын 10нд нэгэн арга хэмжээнд оролцохдоо хуримаа хийх гэж байгаагаа хэмээн мэдэгдэж байсан юм. Тэдний фэнүүд гэрлэлтийнх нь мэдээг сонсоод ихэд баярлан цахим орчныг доргиожээ. Хосууд одоогоор нэг охинтой бөгөөд шинэ хууль гарсан болохоор дахин хөөрхөн хүүтэй болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Хосууд үерхээд зургаан жил болсон юм. Жүжигчин Тиффани Тан (хятад нэр Тан Янь) нь 1983.12.06-нд төрсөн. Түүний тоглосон олон цувралууд нь багагүй амжилт үзүүлдэгээс "Нэг тэрбумын хатан" хэмээн хочлогдох болсон байна. Тэрээр одоо өөрийн гэсэн студиэ байгуулан ажиллаж байгаа юм. Мөн 2015 онд тэрээр 45 сая юанийн орлоготойгоор Форбес сэтгүүлээс гаргадаг Хятадын хамгийн их ашиг орлоготой 20 алдартны тоонд багтаж байжээ. Түүний орлого жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд Хятадын хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. 

Түүний нөхөр Лю Жин нь 1981 оны 11-р сарын 30-нд төрсөн. Тэрээр мөн Хятадын хамгийн эрэлт ихтэй эрэгтэй жүжигчдийн тоонд ордог бөгөөд олон улсад алдаршсан цөөн жүжигчдийн нэг юм. Тэрээр 2003 онд анх жүжигчний карераа эхлүүлсэн бөгөөд 2010 онд тоглосон “Beauty's Rival in Palaceкиногоороо дэлхийд танигдсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх