Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Judo+Olympics+Day+1+6kjEAoiR9Zgl.jpg

Өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ. “Их дуулга”-д  62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ оролцохоор мэдэгджээ.

Манай улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд  дөрвөн тамирчин хүч үзэхээр болжээ. Үүнд: эрэгтэйчүүдийн -73кг жинд Г. Одбаяр, -81кг жинд Н.Дагвасүрэн, +100кг жинд Б.Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс -48кг жинд М.Уранцэцэг эх орноо төлөөлөн барилдах юм байна. Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно. Өнөөдөр барилдах А.Уранцэцэгийн хувьд A хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөсөн байна. Тэрээр хоёрдугаар тойрогт Бельги, Чилийн жүдочдын аль ялсантай барилдахаар болжээ. Тэмцээний хэсгийн барилдаан Монголын цагаар 14:00 цагт эхэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх