etoim.mn
photos/7ff28c1da6e3657ee11cc4dd393abad5_UO5-800-320-c.jpg

Цахим ертөнцөд өргөн тархсан энэхүү энгийн сонжоо нь ирээдүйн талаар таны  зан чанарт тулгуурлан хэлэх болно. Өөрийн зөн совингоо даган доорх 9 дүрснээс аль нэгийг нь сонгон дугаар ижил тайллаас өөрийнхийгөө уншаарай.

 

1 дугаарыг сонгосон бол: Бүх юмийг зөнд нь орхиж, тэнгэр бурханд итгэх цаг нь болжээ. Ямар нэгэн зүйлийн эсрэг тэмцэхийн оронд урсгалаар нь байлгаж, одоо байгаагаа байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Өөрийн зорилгодоо төвлөрөн тайван, аажуу байх үед дараагийн шатанд юу хийх ёстойг тань хэлээд өгнө. Яаруу сандруу, буруу шийдвэр гаргахаас зайлсхийж бясалгал хийн дотоод сэтгэлээ тайван байлгахыг хичээгээрэй. 

2 дугаарыг сонгосон бол: Тодорхой, зааварчилгаатай хил хязгаартай байх нь тийм ч муу зүйл биш. Та өөрийн хил хязгаарыг хэт их тараан сарниулж байгаа учир, тэдгээрийг тодорхой болгох цаг нь болжээ. Хил хязгаараа тодорхой болгосноор яг одоо юунд анхаарал хандуулах ёстойг тань зааварчилж өгөх болно. Төлөвлөгдөөгүй байгаа зүйлсд хариуцлагатай хандах хэрэгтэй бөгөөд хэрэгцээгүй зүйлд өөрийн цаг зав, эрч хүчээ зарцуулахаас зайлсхий.

3 дугаарыг сонгосон бол: Та хувь заяанд бичигдсэн замынхаа дагуу явж байна. Хэдийгээр ямарваа нэг зүйл танд тодорхой биш санагдах үе байдаг ч энэхүү мэдээлэл таньд бүх зүйл зүгээр гэдгийг хэлж байна. Танд олон асуулт гарж ирэх боловч тэнгэр бурхан таны замыг зөв чиглүүлж байна. Таны санасан бүх зүйл сэтгэлчлэн бүтэх учраас өнгөрсөн ирээдүйд санаа зовоод байлгүй байгаа зүйлстээ сэтгэл хангалуун байж дараагийн гайхамшгийг хүлээгээрэй.

4 дугаарыг сонгосон бол: Өнгөрснөөсөө хагацах цаг болжээ. Та одоо байгаа цагтаа биш өнгөрсөн цагтаа хэт их зууралдаад байна. Хуучны түүхээ эргэн санаад л байвал бясалгал, иогийн аль нь ч танд ашиг тусаа өгөхгүй. Та одоо цагийн хүч чадлыг гартаа атган өөрийн юу чадахыг харуулах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Ингэснээр та өөрийн гэрэлт ирээдүйг цогцлоож чадна. Өнгөрснөөс салахын тулд та санаа зовниж буй зүйлсээ шатааж дахин тэдгээр зүйлсийг сөхөхгүй гэж өөртөө амлалт өгөөрэй. Ингэж чадахгүй аваас та хэзээ ч урагш тэмүүлж чадахгүйг анхаарна уу.

5 дугаарыг сонгосон бол: Таны хувьд бүх зүйл маш хурдтай болж өнгөрж байгаа бөгөөд өөртөө шинэ зорилго тавих цаг нь болжээ. Амьдралд тань хурдацтай болж буй тэдгээр юмс улам эрч хүчээ авж байгаа энэ цагт амьдралдаа шинэ хуудас эхлүүлэхийн тулд шинэ зорилго тавих нь яг тохирох юм. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсийг жагсааж бичин түүнийхээ төлөө яв! Үр дүн нь тэр дороо гарахгүй ч таны эерэг бодол санаагаар дамжуулан заавал биеллээ олох болно.

6 дугаарыг сонгосон бол: Та өөрийн дотоод сэтгэлээс илүү гадаад байдалд анхаарлаа хандуулж байна. Таны сэтгэл зүрх бүх асуултын хариултыг мэдэж байгаа боловч та өөрийн дотоод сэтгэлээ сонсохгүй байгаад хамаг учир оршино. Таны бодол санаа одоогоор маш замбараагүй байгаа учир бясалгал хийх, цэвар агаарт алхах зэргээр оюун бодлоо цэгцлэх хэрэгтэй. Гадаад хүчин зүйлд анхаарал хандуулалгүй асуултын хариултаа олж харахыг оюун бодлоос тань танд хэлж байна.

7 дугаарыг сонгосон бол: Та маш их хичээн зүтгэлтэй ажилласан учир одоо амрах цаг нь болжээ. Өдөрт өөртөө цаг зарцуулж эргэн тойронд буй сайхан зүйлсийг харан өөрийгөө баясгаарай. Ямар нэгэн шинэ, адал явдалтай зүйл хий. Жишээ нь гадаад руу аялах, ууланд гарах, онгоцноос шүхэртэй үсрэх гэх мэт. Ийнхүү өөртөө цаг гаргаснаар та илүү их зүйлээс суралцах болно. Өөртөө цаг гаргалаа гээд санаа зовох хэрэггүй харин ч өөрийгөө шагнаж урамшуулан, сэтгэл зүрхээ баяр хөөрөөр дүүрэн байлга. Та инээмсэглэлийн хүч чадлыг мартах шахаж байна. Эргэн тойронд тань юу ч болсон гэсэн бүх зүйлсээс үргэлж баяр хөөр олж харахыг хичээгээрэй.

8 дугаарыг сонгосон бол: Та эргэн тойронд байгаа хүмүүстэй, өөртэйгээ, байгальтай холбогдох цаг нь болжээ. Та агуу орчлон ертөнцийн нэгээхэн хэсэг бөгөөд орчин тойронд байгаа бүх зүйлс тантай ямарваа нэг хүчээр үргэлж холбоотой байдгийг санах хэрэгтэй. Өөртөө бий болгосон хуурамч багаа хуулж аван, тэрхүү холбоог бүрэн дүүрэн мэдрэх цаг нь иржээ. Ажил, амьдрал, үерхэл нөхөрлөлд тань ямар нэгэн саад бэрхшээл тулгараад байгаа бол таны хийх цорын ганц зүйл бол харах өнцгөө өөрчилж, шинэ холбоо тогтоож шинээр эхлэх юм.

9 дугаарыг сонгосон бол: Та хийх ёстой зүйлээ хийж дуусгасан бөгөөд одоо таны хийх зүйл бол дуртай амттанаа идэн тухлан суух юм. Тэнгэр бүрхан таныг өөрөөрөө байсанд, бусдыг зөв замд чиглүүлж байсанд талархаж байна. Өөрийн сурсан мэдсэн зүйлсээ, амьдралын гайхамшгийн талаар бусдад зааж, тэднийг зөв замд нь чиглүүлээрэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх