etoim.mn
photos/yuri-snsd-chuyen-nghe-lam-van-dong-vien-boi-loi.png

Хонины ордны эмэгтэй Хонины ордны эмэгтэй ертөнц өөрийг нь сарнайгаар чимэглэсэн дурангаар ажиж буй мэтээр төсөөлдөг. Хүн болгон түүний талаар зөвхөн сайн зүйл ярьж байгаа гэж бат итгэдэг ч заримдаа тийм биш гэдгийг олж мэдээд маш их эмзэглэдэг байна. Маш өөдрөг үзэлтэй учраас түүний амьдралын зам нь тааламжтай байх болно гэж итгэх бөгөөд түүндээ системтэй хүрэхийг хичээдэг. Хайр сэтгэлийг хүсээд, хайгаад шаналаад байдаггүй. Тохирох залуу олдохгүй бол ажлаар өөрийгөө дардаг. Хүнд сайн болвол үнэн сэтгэлээсээ хүчтэй сайн болно. Хожигдох дүргүй бардам учраас таны араас гүйж уйлах нь юу л бол. Нэг дутагдал нь өмнөх бүтэлгүйтэл шаналалаасаа болоод дараа нь өөдрөгөөр дурлаж чадахгүй аймхай, болгоомжтой болдог. Зарим нэг нь өөрт нь л сайн бол болоо гэсэн шиг хямд хоол сонгох нь элбэг.   

Гаднаа их зантай, зоригтой мөртлөө дотроо зөөлөн бас өөрийгөө түрүүлж нээх, түрүүлж хөдлөхөөс айдаг. Ихэнх нь нарийхан гонзгой нүүрний хэлбэр, өндөр хацрын яс, дөлгөөхөн мурийсан хөмсөг, нимгэн уруул, зоригтой тайван харцтай бөгөөд төрөл бүрийн төвөгтэй зан авир гаргадаг. Тархи нь яг л хурдтай CPU шиг сэтгэнэ, бүх зүйлийг тогтооно, хурдан суралцана. Мөн асуудал үүсэхэд чадварлаг шийддэг. Ажил хэрэг үүрэг даалгаврын хувьд үнэхээр сайн гүйцэтгэгч. Харин өөрийгөө илэрхийлж өөдөө гарах сүүхээ ухаан дутмаг. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол юу ч тэднийг зогсоож чадахгүй.

Энэ ордны эмэгтэйчүүд хоорондоо тэс өөр байдаг. Зарим нэг нь металл хөгжим сонсдог гаж талдаа, зарим нь даруухаан ноомой ажил хэрэгч.  Зарим нь бүх залуус өөрийг нь хүсдэг байгаасай гэж боддог байхад зарим нь нийгмээс ангид зожиг гэх мэт.

Тэд ямар ч үед өөртөө итгэлтэй догь харагдаж чадна. Яг л язгууртны гэр бүлээс гаралтай мэт. Нэлээн амбицтай учраас ихэнх нь ямар нэгэн бүлгэмийн удирдагч, оюутны зөвлөлийн дарга байх нь элбэг. Тэд романтик бөгөөд гоо сайхны мэдрэмжтэй, ямар нэгэн тогтвортой бус харьцаа, баталгаагүй амьдрал тэднийх биш. Төлөвлөгөөнд нь аз сорилт, бүтэлгүйтэл байх ёсгүй. Хонины  орд хэзээд уул өөд өгсөж байдаг учраас өндөрлөгөөс ч эхэлсэн дооороос ч эхэлсэн эцэст нь гарч чадах хамгийн өндөртөө хүрсэн байна.

Хэрэв бүсгүй тань энэ ордных бол халамжтай бөгөөд сэтгэлийг нь ойлгож байгаарай. Тэд хүйтэн байж болох ч хэрэгтэй үед заавал тусална. Тэд зөрүүд ч чамайг тэвчээртэй сонсоно. Тэд хүлцэнгүй эелдэг мэт харагддаг ч нэг мэдэхэд чамайг атгасан байна.

Үхрийн ордны эмэгтэй

Туранхай, өндөр, алаг нүдтэй энэ бүсгүйчүүд нь ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй байдаг. Хүн бүртэй баясгалантай хөгжилтЭй харьцаж чаддаг ч яг сэтгэл доторхоо гүйцэт ойлгуулах чадвар муу. Үргэлж өөрчлөгддөг энэ бүсгүй нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ гаднаа харуулахгүй нууж, урт хугацаанд бодож явдаг.

Хэрэв үнэн сэтгэлээсээ таньд уурлавал танийг огт хөндлөнгийн танихгүй нэгэн адил зайгаа барих болно. Тэрээр тэвчээртэй ч гэлээ үргэлж шинэ содон зүйл хэрэгтэй. Удаан яриа, уйтгартай уулзалтанд дургүй. Мөнгө бол түүний хувьд хамгийн чухал зүйл биш. Харин сайхан амьдралын гол зэвсэг гэж үздэг. Гоё хувцастай болох, энгэсэгээ авахаас илүү ажлынхаа амжилтыг урдаа тавьдаг. Үргэлж хайр сэтгэл, зугаа цэнгэл бодож явдаг эмэгтэй биш. Хөдөлмөрлөх дуртай нэгэн.

Хайрын тухай ярьдаггүй ч хайртай гэд*гээ өвөрмөц байдлаар мэдрүүлнэ. Хэрэв таньд хайртай болсон бол бусад эмэгтэйчүүдээс илүү нээлттэй байж чадна. Үүний зэрэгцээ мөн зайтай байж чаддаг. Түүнтэй зөв харьцаатай байхын тулд хангалттай орон зай, эрх чөлөөг нь өг. Хааяа найз нөхөдтэйгөө гарч зугаацахад нь бүү хоригло. Хэрэв та ингэж чадвал тэр танийг хайрлах болно.

Маш ухаалаг эхнэр, олны дунд өөрийгөө зөв аваад явж чадна. Мөн хар багатай. Түүнийг хайрла Гэхдээ хэтэрхий их биш. Хааяа түүнтэй уулзахгүй хэдэн өдөр бай. Юу болохыг нь хараарай улам танийг хайрлаж татагдах болно.

Ухаалаг хөгжилтэй бүсгүй мөн хүйтэн болон хувирч чадна. Загварын тал дээр өөрийн гэсэн хэв маягтай. Нэг өдөр даруухан хувцасласан бол маргааш нь гэнэт Ангараг гаригаас ирсэн мэт хувцаслаж чаддаг.

Найз нөхдийг нь таалж өөрт нь орон зайг нь өгвөл таньтай маш сайхан харилцаатай байж чадна.

Ихэрийн ордны эмэгтэй

Сайхан зүстэй мөн ухаалаг энэ бүсгүй нь маш сонирхолтой нэгэн. Тэрээр хурдан шаламгай бөгөөд нэг хэвийн байдалд дургүй. Мөн олон зүйлийг зэрэг, хурдан хийж чаддаг. Та түүнтэй болзох үед яг л нэгэн зэрэг олон төрлийн бүсгүйтэй байгаа мэт мэдрэмж төрнө. Түүнийг зөвхөн “Хайр” гэдэг үгээр тушиж чадахгүй. Мэдээж хайр бол чухал ч түүний амьдралын цор ганц утга учир биш. Та түүний холимог зан төрхөнд өөрийгөө нийцүүлэхэд бэлдээрэй. 2 минутын өмнө инээж байсан бүсгүй гэнэт дуугаа хурааж гуниглах. Нэг бол урьд шөнийн тавгүй зүүднээсээ болж өдөржин шаналах гэх мэт. Тэрээр мөрөөдөмтгий нэгэн. Мөн шинэ зүйлийг сурах хүсэл нь үргэлж оволзож байдаг. 2 хүн нэг хүний биед байгаа мэт зантай ч гэлээ хайр сэтгэлийн хувьд одтой улс. Та түүний анхаарлыг татахын тулд байдаг бүх нөөцөө дайчлах хэрэг гарна.

Таны сайхан зүйлсийг олж хараад дурлах  үедээ сул талыг чинь мөн олж харсан байдаг. Олон холимог сэтгэл хөдлөлтэй ч таныг үүгээрээ залхаахгүй, мөн таньд анзаарагдахгүй дотроо хадгалж чадна.  Таньтай бүхий л сэдвээр ярьж чадах бөгөөд үргэлж таныг дэмжиж, хамгийн аз жаргалтай хүн мэт санагдуулна.Үргэлж таны анхаарал халамжаар дутаж буй мэт байдаг ч ганцаараа даваж гарах зүйл дээр бат зогсож чадна. Таны сайн найз байж, бүхий л зүйл дээр адил эрч хүчтэй нэгдэж чадах бөгөөд таны сайн зөвлөгч мөн.  Тэрээр эрчүүдийг өөртөө амархан дурлуулдаг нь түүний хувирамтгай зан, олон төрлийн сэтгэл хөдлөл нь эрчүүдэд татах хүч мэт үйлчилдэгт оршино.  Ганц л үнэн хайр, жинхэнэ мөрөөдлийн залуугаа олохыг үргэлж хүснэ. Тэрээр олон зүйлийг хүсэн хүлээдэг, бүүр дэндүү ихийг байж магад.  Хэрэв та түүнээс салахаар болоход таныг маш хурдан мартаж чадна. Энэ нь төрөлхийн онцлогтойн холбоотой. Энэ ордны бүсгүйчүүд бусад ордныхоос илүүгээр эрчүүдийн зүрхийг шархлуулсан байдаг. Учир нь тэд хэт мөрөөдөмтгий үргэлж гялалзсан хуягтай ханхүүгээ ирэхийг хүлээдэг учираас тэр. Тиймээс тэдний хайр сэтгэлийн амьдрал нэг бол төгс , нэг бол замбараагүй байдаг.Өнөөдөр бодож сэтгэж буй зүйлс нь маргааш өөрчлөгдөж мэдэх л улс. Шаргуй ажилласаныхаа дараа удаан хугацаагаар амарна. Мөн нэг хэвийн орчноосоо амархан уйдах залхах магадлалтай. Хэрэв та түүний эдгээр зан чанарыг нь ойлгож чадваас тэр үргэлж таныг дэмжиж, таны талд зогсох болно.  Сайхан мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж мөр зэрэгцэн явах хайртай хүн нь болоорой.

Мэлхийн ордны эмэгтэй

Хэрэв тэд хүнд хайртай болвол хоёр янзаар аашилна. Нэг нь хажууд тань байхдаа маш ичимхий эелдэг байх бөгөөд нөгөөх нь таньтай хамт байж болох бүхий л боломжийг ашиглан өөртэйгөө нааж орхидог. Хэрэв таньд тэр таалагддаг бол тааламжтай байх ба та түүнд дургуй бол энэ нь таньд ядаргаатай санагдана. Гэхдээ түүний араар муу хэлж цуурхал битгий тараагаарай. Мэдэх юм бол тэр маш ихээр гомдоно.

Ер нь бол нэлээн ичимхийдээ орно. Гэхдээ ямар нэгэн бусад ордны нөлөөнд удаан байсан бол энэ зан нь алга болсон байж болно. Тэд зоригтой авхаалжтай биш учраас та түрүүлж түүнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Тэд хөгжмийн аяны нот үргэлж өөрчлөгддөг шиг сэтгэл санаа нь хором бүр өөрчлөгдөнө. Саяхан л инээж байсан хүн хэсэг хугацааны дараа гуниж шаналж байдаг. Бусад хүмүүс үүнийг нь хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг гэж ойлгоно.

Тэд сэтгэлээр унасан үедээ гадуур гарч мөнгө үрэх дуртай. Тэд мөнгийг баяр баясгалан гэж төсөөлдөг. Гэхдээ хүч чадал, эрх мэдлийг гол зорилгоо болгодоггүй. Тэд таныг мөнгөгүй ядуу гэж голохгүй. Харин таныг мөнгө олох болон хэмнэхэд тань тусална. Тэд айхтар, хийсвэр хүмүүс биш заримдаа таньд хэрэгцээгүй үнэтэй бэлэг битгий ав гэж хэлж магадгүй. Таныг л бодсондоо тэгэж байгаа, эмзэглэх хэрэггүй.

Намуухан бөгөөд удаан алхах тэд дуртай. Мэлхийн ордныхон сарны нөлөөнд автдаг. Тиймээс сарны гэрэл дор тэдний бусдыг татах увидас нь ихэснэ. Тэднийг тогтмол байнга шаналгаж айлгаж байдаг хэдэн зүйлс бий. Жишээ нь: Хангалттай ухаантай байж чадсангүй, хангалттай сайхан харагдсангүй гээд л. Өдөрт дор хаяж сэтгэл санаа нь 4 удаа хувьсана. Тэд новш цуглуулах нь элбэг. Бүх зүйл хэрэгтэй, ахиж ашиглаж болно гэж итгэдэг.

Хамгийн сайхан чанар нь тэд хайртай хүнийхээ төлөө бүхнийг золиослоход бэлэн. Үүнд хязгаар гэж үгүй, итгэлтэй байж болно. Хэзээ ч тэднийг хэцүү үед нь бүү орхиж яв. Тэд мартахгүй санах болно. Тэд сул дорой юм шиг харагдаж магадгүй гэхдээ тийм биш. Таньтай маргалдаад уйлж хоцроод чамайг явангуут юу ч болоогүй юм шиг нулимсаа арчин амьдрах болно.

Мэлхийн ордны бүсгүй хүүхдүүдийн чинь ээж болвол та санаа амарч болно. Тэд хүүхдээ маш сайн асрах болно. Харин ээж тань бол чамайг хашраана. Гэхдээ халамжтай сайн ээж байх болно.

Тэдэнтэй маргалдаад битгий удаан хүлээлгээрэй. Хэсэг хугацаанд таныг хүлээсээр байх боловч тийм ч удаан биш. Иймэрхүү ааш гарган сорих нь дэмий. Тэднийг хоёр зүйл жаргалтай болгоно. Үүнд: “Ажил” болон “Хайр”. Тоостой ядуу гэрт амьдарч чадах ч, хайр сэтгэл үгүй бол тэд орхин явна.

Арслангийн ордны эмэгтэй

Олноос онцгой харагдах энэ бүсгүй нь яг л хатан шиг өөртөө итгэлтэйгээр бусдыг үл азааран алхална. Тэрээр өөрийнхөө хэв маягаар л хувцаслаж загвар хөөдөггүй, сонголтондоо итгэлтэй нэгэн.

Хямдхан үй олноор нь худалдаалж байгаа хувцас битгий авч өгөөрэй тэр үзэн ядах болно. Мөн түүний өөртөө итгэлтэй байдалтай харшлах зүйлийг. Тэрээр өвөрмөц бөгөөд этгээд хувцас, хэрэглэлд дуртай. Бусдаас өөр байх нь түүний дуртай зүйл. Түүнийг илүү их мэдэхийн тулд жаахан хугацаа өгөөрэй. Учир нь тэр харьцаж буй хүмүүстэйгээ ялгавартай ханддаг.

 

Нээлттэй ч гэлээ өөрт нь амархан ойртоход дургүй. Магтаалийн үгс бол түүнийг уургалах хамгийн гол түлхүүр. Гадна талдаа бусадтай инээмсгэлсэн эелдэг зөөлөн мэт харагддаг ч тодроо өөрийгөө би босс гэж итгэдэг. Бусдыг өөртөө татах увидастай эмэгтэй тиймээс амархан хоол гэж бүү санаарай.

Бардам зантай болохоор түүний өөртөө итгэлтэй байдлыг алдуулсан үйлдэл гаргаж болохгүй. Уурлахаараа хар шуурга шиг болдог ч төд удалгүй эрх муур шиг болон хувирна. Олон залуучууд араас нь гүйдэг ч хэрэв та баян айлын амжилттай яваа нэгэн бол нэг алхам урд байна гэж ойлго. Хэрэв та түүнтэй болзохыг хүсэж байгаа бол хэтэвчээ хоослоход бэлдээрэй. Анхны болзоондоо хямдхан цайны газар биш хамгийн сайн зоогийн газар ороорой. Тэрээр их өгөөмөр нэгэн учраас таны өгсөн бэлэгнээс үнэтэй бэлэг бэлэглэх юм бол битгий гайхаарай. Хямд хоол, хямд бэлэг байж болохгүй.

Та хэрэв мөнгөгүй шалдан банди бол ядаж гараараа уралсан, бүтээлч, цаг орсон бэлэг өгөөрэй. Харамч зан гаргахгүй сэтгэлээрээ баян бол тэр баярлана.

Охины ордны эмэгтэй

Тэд төгс зүйл гэж байхгүйг мэдэх ч боломжоороо “Cупер бүсгүй” байхын тулд боломжтой бүх зүйлийг хийдэг .  Өөртөө итгэлтэй өөрийгөө маш их хүндэлдэг хүмүүс. Тэд газартай ойр хүмүүс учир  мөрөөдлийн аз жаргал руу үхэн хатан тэмүүлээд байдаггүй, зүгээр л тохиромжтой, тааламжтай тайван зүйлсээс л аз жаргалыг мэдэрнэ. Хувирамтгай биш учир бодсон зүйлээсээ хазайдаггүй. Гаднах төрхийн нийтлэг шинж нь гэвэл: Нүүрний бүтэц өндгөн хэлбэртэй, өндөр дугуй духтай. Хэзээ яаж хувцаслахаа сайн мэддэг. Тэд хэзээ ч түр зуурын харьцаа нэг бол хоёрдогч байхыг хүсэхгүй. Ухаантай бөгөөд өөртэй нь зохицдог залууг сонгох бөгөөд баян мөртлөө тэнэг бол таньд боломж байхгүй гэсэн үг. Тэд өө сэв, хүний дутагдлыг рентген шиг нэвт харах боловч таныг тэр чигээр нь хүлээн авч чадна. Заримдаа шүүмжлэлийн хатан хаан шиг аашилдаг нь эргэн тойрныхоо зэвүүг хүргэдэг. Хүний алдаа дутагдлыг хэлж, шүүмжилж хатуу байх нь тийм ч таатай биш учир хайртай хүмүүсээ гомдоох хэрэггүй.

 

Тэд өөрийнхөө болон бусдын талаарх бүх зүйлийг сайн тогтоодог бөгөөд хүний нууцыг маш сайн хадгалдаг учир түүнд итгэж болно. Тэд тусархуу, халамжтай, биеэ даасан итгэлтэй найз. Та хэрэв анзаарвал тэд нүүрний саван сонгохдоо өөрийнхөө арьсанд тохирсныг сонгоно, энгийн жижиг зүйлд маш их цаг зарна, магадгүй таньд оймс худалдаж авахдаа бүтэн цаг ч болж мэднэ. Энэ шилэмтгий занг нь шүүмжлэх хэрэггүй, тэдний онцлог.

Тэд мөнгө болон бичил зүйлст маш тооцоотой хандана. Жишээ нь: Агаар мах бодитой хүн хараад яасан дэмий юманд цаг зардаг юм бэ гэж харах боловч сүүлдээ жижиг зүйлс ямар том нөлөөтэй байдгийг ойлгоод тэднийг биширдэг.

Тэд эелдэг ч уурлахаараа маш хүчтэй тэвчихийн аргагүй үг хэлж магадгүй. Гэвч маргааш уур нь гарвал хэлснээ мартаад өмнөх шигээ байна. Түүнийг уурлуулсан бол бэлэг болон нялуун үгсээр аргадаж болно. Уучлал гуйхдаа шулуун бөгөөд түргэн зоригтойгоор гуйх хэрэгтэй, тэгэхгүй тойруулаад удаагаад байвал зэвүү нь хүрнэ шүү. Түүнтэй хошигнохдоо болгоомжтой байх хэрэгтэй, маш эмзэг тул заримдаа ойлгохгүй. Яагаад гэвэл тэд алиалагч шиг инээдтэй харагдахыг хүсдэггүй.

Тэд ямар нэгэн зүйлд хүрэхийг хатуу шийдсэн бол бага багаар маш болгоомжтой системтэй, нарийн төлөвлөгөөний дагуу байж заавал санасандаа хүрнэ. Хайр сэтгэлд ч тэр аль болох сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж таныг мэдээгүй байхад байлдан дагуулсан байх болно. Тэдэнтэй уулзаж эхэлсэн бол хамт байхдаа өөрөөс нь илүү сайхан бүсгүйчүүд рүү харц битгий унагаарай! Хартай. Ер нь бол ичимхий талдаа учраас  хэт олон хүн цугласан газар эхэндээ болзох хэрэггүй . Уулзаж эхлээд л таны үс, гутал, хувцсыг шүүмжилж эхэлнэ. Та хайртай бол аль болох төгс цэвэрхэн байхыг хичээх хэрэгтэй. Тэд эхэндээ хатуу, хэцүү мэт харагдах боловч яг сайн ойлговол хүүхэд шиг гэнэн, эмзэг, өгөөмөр сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд байдаг.

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх