etoim.mn
photos/05.jpg

Та эдгээр аргуудыг өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж ойр дотны хүмүүсээ халамжлах болно. Түүнчлэн бизнес эрхлэгч та хүмүүсийг ажилд авч ажиллуулснаар хувь хүний үгүйлж байдаг хайрыг яаж мэдрүүлэх вэ? хэрхэн ажилдаа дуртай, баг хамт олондоо хайртай үр бүтээлтэй ажилтан болгох вэ? хэмээн бодож яваа бол энэ видео танд хэрэг болно гэж найдаж байна.

Хүмүүсийн ажлаас гарах бас нэг шалтгаан нь тухайн хүн баг хамт олон дотроо хайр халамжийг мэдрээгүйтэй холбоотой байдаг. Хүн хамгийн таатай газраа л удаан тогтвортой, сэтгэлийн тааламжтай, үр бүтээлтэй ажиллаж байдаг. Тиймээс хувь хүнийг хайрлах аргуудыг хэрхэн бизнестээ ашиглах талаар “Хайрыг яаж мэдрүүлэх вэ?” видеоноос суралцаад аваарай.

Эдгээр аргуудыг нэг нэгээр нь болон нэгтгэн хэд хэдээр нь ашиглаж болно.

Хүнийг халамжлах 5 арга

  1. Магтаал урмын үгээр хүн хайрыг мэдэрдэг. Тухайн хүний сайн талыг нь харах, зөв юм хийсэн үед нь дурдаж талархах гэх мэт. Гэтэл бид үүнийг анзаарахгүй өнгөрснөөр хүмүүст  хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй юу ч хийсэн урамгүй дээ  хэмээн ажлаа сайн хийхгүй сэтгэл дундуур байдлыг үүсгэдэг. Цаг үеэ олсон магтаал урмын үг цаашдын ажлын бүтээмжинд нөлөөлдөг.
  2. Үйлчлэн туслах арга. Хүнд ажилд нь дэм болох энгийн үр дүнтэй арга юм. Хэрэгцээтэй зүйлсийг нь ойртуулж өгөх, цай кофе өгөх, тус болохуйц зүйлсийг нь хийж өгөх гэх мэт. Хийж байгаа зүйлд нь ач холбогдол өгч халамж мэдрүүлдэг.
  3. Шагнал урамшил болон бэлэг өгөх. Баг хамт олноороо нэг нэгнийхээ төрсөн өдрөөр бэлэг өгөх, сайн ажилтанаа шалгаруулан улирлын урамшуулал олгох гэх мэт. Жижиг гэхгүйгээр хүний урмыг сэргээж баярлуулж цаашид үр бүтээлтэй ажиллах хүслийг төрүүлж байдаг.
  4. Цагийг хамтдаа өнгөрүүлэх. Аливаа зүйлийг хамтдаа хийж байгаа гэсэн сэтгэдэлийг төрүүлдэг. Түүнчлэн аялал зугаалга зохиох, баяр хамтдаа тэмдэглэх болон тоглоом тоглох гэх мэт. Баг хамт олныг нэг зүгт хамтдаа бие биенээ илүү ойлгон дэм дэмэндээ явах сэдлийг бий болгодог.
  5. Хүний биед хүрэх. Хүний мөрөн дээр гараа тавих, тэврэх болон гар барих гэх мэт эелдэг харилцаа нь хүнд дотно сайхан мэдрэмжийг төрүүлж багийн ажилд нэмэр болж байдаг.

Таалагдахгүй байна

14
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх