etoim.mn
photos/5327798-0-image-a-2_1540310181440-1.jpg

Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт очсныхоо дараа сураггүй болж, улмаар амиа алдсан гэгдэж буй сэтгүүлч Жамал Хашоггигийн гэр бүл өчигдөр АНУ-д очихоор хөлгийн жолоо татсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Сэтгүүлчийн хүү Салах өчигдөр гэр бүлийнхээ хамтаар Саудын Арабаас явлаа” гэж хүний эрхийн “Human Right Watch” байгууллагаас уламжлав.

Жамал өнгөрөгч 2017 оноос хойш АНУ-д суурьшсан ба Рияд хотноо амьдардаг түүний гэр бүлийг нь улсын хилээр гарахыг эрх баригчид хориглосон юм.

Сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан хэмээн Саудын Арабын эрх баригчид мэдэгдэж, гэр бүлд нь албан ёсоор эмгэнэл илэрхийлээд буй юм. Гэхдээ өнөөг хүртэл сэтгүүлчийг цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгөөгүй байна.

Энэ долоо хоногийн эхээр Салах нийслэл Рияд хотноо угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салмантай уулзсан билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх