Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6fd9a2ee973a14be87e94e42fc34492a.jpeg

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх хориглосон бүсэд мал аж ахуй эрхлэхгүй байх нөхцөлийг хангаж, зөвшөөрөгдсөн бүсээс орж ирсэн өрхүүдийн малыг хураан, хорио цээрийн хашаанд оруулсан байна. 

Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс уг ажлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн 9, 23 дугаар хорооны 7 өрхийн нийт 37 үхрийг хорио цээрийн хашаанд хаших арга хэмжээг авсан байна гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх