Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/11108_17.jpg

Энэ сарын 17-24-ний өдрүүдэд Дундговь аймгийн ЗДТГ,Эрүүл мэндийн газраас 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгтэй хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа-1” аян болон “Эрүүл цус-2” аяныг  Гурвансайхан, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан суманд зохион байгуулжээ.

Тус аяны хүрээнд  хөдөөгийн малчид болон аймгийн төвөөс алслагдсан иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ хийж, 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн дижитал зөөврийн рентген аппаратны тусламжтайгаар аймагтаа хийгддэггүй цээжний рентген оношилгоог хийсэн байна. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Сүрьеэ- эдгэрдэг өвчин, үүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулжээ.

Өмнө нь сүрьеэ өвчнийг аймагтаа илрүүлэх аппаратгүй байсан учраас Улаанбаатар явж оношлуулдаг байсан бол одоо сумандаа оношлуулах боломжтой болсон байна.  

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх