Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Барьцааны япон сэтгүүлч амь аврахыг гуйв_700.jpg

"Ройтерс" агентлаг  алан хядах "Аль Кайди" бүлэглэлийн холбоотон "Хаяат Тахрит аль-Шам" бүлэглэлийн барьцаанд байсан Японы иргэн, сэтгүүлч Жампей Ясудаг сулласан талаар мэдээллээ. Харин Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга “Жампей Ясуда одоо эрх чөлөөтэй болсон бөгөөд Турк улсад аюулгүй байгаа” гэж мэдэгдсэн байна. Мөн Ёсихидэ Суга сэтгүүлчийг хэрхэн сулласан талаарх нарийн мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 

Сэтгүүлч Жампей Ясудаг өнгөрсөн 2015 оны зургаадугаар сард Турк улсаар дамжин Сирийн иргэний дайныг сурвалжлахаар явж байх үедээ сураггүй алга болсон юм.  

Энэ оны эхээр террористууд сэтгүүлчийг барьцаалсан гэдгээ мэдэгдэж, гэрчлэх видео бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан юм.

Гэхдээ уг бичлэгт сэтгүүлч эр аврал хүсэхээс гадна өөрийгөө Япон бус Өмнөд Солонгосын иргэн гэж мэдэгдсэн юм. Японы эрх баригчид "Барьцаалагдсан эр Японы иргэн. Тэрбээр албан шахалтаар солонгос хүн гэж хэлсэн байх" гэж мэдэгдэж байжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх