etoim.mn
photos/cc2518_nttdocomo_super_minimal_x974.jpg

Олон жилийн турш гар утасны үйлдвэрлэгчид том дэлгэцтэй бүтээгдэхүүний хойноос уралдацгааж байгаа. Тэгвэл энэ чиг хандлагын эсрэг Японы NTT Docomo оператор компани ирэх сард дэлхийн хамгийн нимгэн, хөнгөн гар утсыг худалдаанд гаргах болсноо өчигдөр зарлажээ.

Энгийн хэрэглээг хүссэн, овор багатай гар утас хайсан хүмүүст зориулж нэрийн хуудасны хэмжээтэй, супер минимал бүтээгдэхүүн зах зээлд гаргах гэж байгаагаа NTT Docomo-гийн ерөнхийлөгч Казухиро Ёшизава хэвлэлийн хурал дээр зарласан байна.

Зөвхөн дуудлага хийх, мессэж бичих, вэб үзэх зориулалттай гар утас нь 2.8 инчийн e-paper дэлгэцтэй, камергүй, чихэвчний оролтгүй байх гэнэ. 47 грамм жинтэй, 5.3 мм зузаантай уг бүтээгдэхүүнийг Kyocera Corp компани зохион бүтээжээ. Харьцуулбал iPhone XS гар утас 177 грамм жинтэй юм.

Дэлгэцний E-paper технологийг цахим ном уншигч төхөөрөмжүүдэд ашигладаг. NTT Docomo-гийн шинэ гар утас 32,000 иений ($280) үнэтэй худалдаанд гарах ажээ.

Таалагдахгүй байна

4
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх