Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fooot.jpg

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг энэ сард Сингапур, Лаосын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн билээ. Тэгвэл 19 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг Ливан улсад очоод байна. Ливанд 19 хүртэлх насны охидын Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 24-28-ны хооронд болно. Уг шалгаруулалтын “А” хэсэгт Австрали, Ливан, Хонгконг, Монголын багууд багтсан юм.

Бэйрут хотын Фоуад Чехаб хөлбөмбөгийн стадионд анхны бэлтгэлээ хийсэн манай шигшээ баг маргааш эхний тоглолтоо Австралийн багтай хийх юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 21:30-с болно.

ХУВААРЬ:

  • 10.24 – Монгол – Австрали
  • 10.26 – Монгол – Хонгконг
  • 10.28 – Монгол – Ливан

Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын охидын шигшээ багийн бүрэлдэхүүнд 10-16 хүртэлх насны тоглогчид багтжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх