etoim.mn
photos/9899.jpg

Дэлхий дахинд гарч буй санхүүгийн луйврын 70 хувь нь хулгайлагдсан карт болон хувь хүн, байгууллагын мэдээлэл ашиглан үйлдэгддэг бөгөөд эдүгээ хохирлын хэмжээ нь 16 тэрбум ам.долларт хүрээд байна. Тиймээс  дэлхийн гэмт хэргийн үзүүлэлтийн хоёрт кибер гэмт хэрэг эрэмблэгдэж, топ-4 эрсдлийн нэгд тооцогдож байна.

Ялангуяа залилагч этгээдүүд (hacker) бизнесийн байгууллагууд хоорондын и-мэйл харилцааг ашиглан данс өөрчлөгдсөн тухай болон хуурамч нэхэмжлэх илгээх зэргээр ихээхэн хэмжээний хохирол учруулдаг. 

Ганцхан жишээ татахад 2017 онд Japan Airlines компанид Boeing онгоц нийлүүлэгч компаниас данс өөрчлөгдсөн талаарх и-мэйл иржээ. Тус компанийн ажилтан нягтлалгүйгээр онгоцны лизингийн төлбөрийг шилжүүлснээс үүдэн 3,4 сая ам.долларыг хакеруудад алдсан байна.

Монгол Улсын хувьд интернет хэрэглэгчдийн 60 хувь нь буюу 5 хүн тутмын 3 нь жилд ямар нэг байдлаар кибер халдлагад өртдөг гэсэн судалгаа бий.  Байгууллагуудын хувьд 2016 онд 2 тэрбум, 2017 онд 7,5 тэрбум төгрөгийн хохирол амсчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх