Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Interpol96646846535465.JPG

Өнгөрсөн есдүгээр сард сураг тасарч, гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй болсон Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хунвэйг  Хятадын эрх баригчид түүнийг баривчилсан тухай мэдээлж байсан. Гэсэн хэдий ч түүний эхнэр Грэйс Мэн энэхүү  асуудлыг улс төрийн мөрдлөг байж болзошгүй, бас түүнийг амьд байгаа эсэхэд нь маш их эргэлзэж байгаа талаараа BBC агентлагт өгсөн ярилцагын үеэрээ хэлсэн байна. Түүнчлэн түүний эхнэрийг бүлэг этгээдүүд Францад эрэн сурвалжилж байгааг нэгэн үл мэдэгдэх хүн хэлж, анхааруулжээ.

Хятадын эрх баригчид энэ оны аравдугаар сарын 7-нд Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хунвэйг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр баривчилсан гэж мэдээллэсэн ч одоог хүртэл түүнийг хаана байгааг болон бусад мэдээллийг олон нийтэд өгөхгүй байсаар байгаа юм.   

Түүнчлэн 10 дугаар сарын 8-ны өдөр түүнийг авлига болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж мэдээлжээ. Мөн  хэрэгт холбогдсон бусад этгээдүүдийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан талаар Хятадын Коммунист намын хорооноос мэдээлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх