Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1953996_50b41442edca10b5109c075af3b5786d-692x360.jpg

Өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан ерөнхийлөгчийн сонгууль багагүй хэл амыг араасаа дагуулсан билээ. Тус улсын эрх баригч намын зүгээс сонгуулийн үеэр сөрөг нам булихай хэрэглэсэн бөгөөд сонгуулийн эцсийн дүнг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн шүүхэд гомдол гаргажээ.

Харин энэхүү  сонгуулийн дүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж өгөх хүсэлтийг эрх баригч намаас гаргасныг шалгаж, эцэслэн шийдвэрлэсний дараа тус улсын Дээд шүүхээс сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулсан байна. Шүүхийн шийдвэрт эрх баригч намынхан өөрсдийн заргыг нотлох хангалттай баримт бүрдүүлж чадаагүй учраас өмнөх дүнг хэвээр үлдээн хэргийг хаажээ. Ийнхүү Малдив улсын шинэ ерөнхийлөгч   Ибрахим Мохамед Солих ирэх сарын 17нд тангаргаа өргөхөөр болжээ.

Малдивийн сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан эцсийн дүнгээр сөрөг намаас нэр дэвшигч Ибрахим Мохамед Солихийн төлөө 134705 сонгогч саналаа өгсөн бол одоогийн ерөнхийлөгч Абдулла Яменд нийт 96132 сонгогч санал өгчээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх