Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1540170816_buh.jpg

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн ДАШТ-ний хоёр дахь өдөр ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Ингэснээр тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ийн 31 дэх хүрэл медалийг эх орондоо авчирлаа.  

Т.Түвшинтулга Унгарын нийслэлд 1/16 шигшээд залуучуудын Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдаж 1:2-оор ялагдсан. Оросын бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд хоёр жилийн өмнө Лос-Анжелесийн Дэлхийн цомд ялж байсан “Будапешт-2016” ДАШТ-ий дэд аварга Гүржийн Бека Ломтадзег 6:3-аар дахин ялж, дэлхийн данстай бөх гэдгээ харууллаа.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх