Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/money.jpg

“Өр бол зовлонгийн эх үүсвэр. Тиймээс хэзээ ч, хэнд ч битгий өр тавь” гэдэг хэрнээ бид ямар нэгэн байдлаар өртэй болчихсон байдаг шүү дээ. Зарим хүмүүс хэн нэгэнд өр тавьсныхаа дараа өөрсдийгөө тайвшруулж, аль болох удаах, эсвэл бүр мартуулах гээд байдаг талтай. Хамгийн аймшигтай нь бид ингэснээс бусдыг хохироох биш, өөрсдийгөө л улам хариуцлагагүй, итгэл даахгүй нэгэн хэмээх үнэлгээг бусдад өгч байдаг. Тиймээс ч та бүхэндээ бидний өөрсдийгөө тайвшруулдаг, түгээмэл хэлдэг худал үгсийг танилцуулъя.

1"Удахгүй цалин буучих юм чинь..."

Таны цалин мэдээж буудгаараа л бууна. Урьд нь ч гэсэн тийм байсаар ирсэн. Гэвч цалин буух болоход та түүгээр авах зүйлсээ хэдийн төлөвлөчихсөн. Тэрчлэн авсан цалин тань хэрэгцээндээ хүрэхгүй байх тохиолдлууд цөөнгүй шүү дээ. Тийм байхад дахин цалин буух юм чинь гээд өөрийгөө тайвшруулах нь үнэхээр утгагүй хэрэг. Тиймээс цаашид зээл тавих, өөрийгөө тайвшруулж, хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийгээрэй.

 

2"Бүх хүн л өртэй байдаг шүү дээ"

Үгүй дээ. Хүн бүхэн өртэй байдаг гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Мэдээж өртэй хүн нь өргүйгээсээ илүү байж болох ч, энэ нь бүгд гэсэн үг биш шүү дээ. Хэрвээ бүх хүн гүүрнээс үсэрдэг гэвэл та үсрэх байсан уу? Түүнтэй ижил шаардлагагүй тохиолдолд аль болох өр тавихгүйг хичээж, тавьсан бол түүнийгээ хурдан төлөхийг хичээх нь зүйтэй. Зээлийг авч, хугацаанд нь төлсөөр түүнийгээ барагдуулвал тэр нь эргээд танд асар их тус болно. Гэвч зээлийг өр болгож, авсан мөнгөө үрэн таран хийх нь элбэг юм. Тиймээс өөрийн ухаантай байх хэрэгтэй.

 

3"Би мөнгөтэй харьцахдаа маруухан"

Иймэрхүү шалтгаан нь таны өртэй байхад ямар ч хамааралгүй зүйл гэдгийг хэлмээр байна. Цахим ертөнцөөр дүүрэн мөнгөө өсгөх, хэрхэн зөв зүйтэй мөнгөө зарцуулах талаар мэдээллүүд байна. Тийм байхад үнэхээр л мөнгөө зарцуулах, хуримтлуулах талаар зөв хэвшилтэй болохыг хүсвэл судлахад л хангалттай шүү дээ. Тиймээс цаашид иймэрхүү шалтгаанаас болж өр зээл тавьж, жаахан хүүхэд шиг аашлах хэрэггүй юм.

 

4"Өөрийнхөө мөнгийг үрж байхад, буруу зүйл юу байна."

Мэдээж та өөрийнхөө мөнгийг дэмий зүйлд үрж байхад, хэн ч юу ч хэлэхгүй, зүгээр л дотроо таныг шоолоод өнгөрнө шүү дээ. Ер нь бол өөрт байхгүй, бусдаас зээлсэн мөнгийг хэрхэн зөв зүйтэй зарцуулахаас таны хэн гэдэг ч тодорхойлогдоно. Үнэхээр шаардлагатай байгаад мөнгөө үрсэн үү?, эсвэл шаардлагагүй зүйлд өр тавьж, мөнгөө үрсэн үү гэдэг хамгаас чухал юм. Та тухайн үедээ жаргалтай байж болох ч, хожмоо түүнээсээ хавь илүүтэй сэтгэлий зовлон эдлэх болно.

 

5"Мөнгөгүй үед эмнэлэгт үзүүлэх ч хэцүү байх юм"

Заримдаа мөнгөгүй үед эмнэлгийн үйлчилгээ авах ч хэцүү болчихдог шүү дээ. Гэсэн ч хэрвээ үнэхээр биеэ үзүүлэх шаардлагатай байгаад бусдаас мөнгө зээлсэн бол биеэ л үзүүл. Өөр зүйлд мөнгөө үрээд, эмнэлэгт үзүүлсэн ч юмгүй өрөндөө баригдсан бол өөртөө гомдох хэрэгтэй. Танд юу илүү чухал, юуг хойшлуулж болох талаар сайтар нухацтай бодоорой.

 

6"Боломжийн ч юмуу...?"

Хэрвээ та хэн нэгэнтэй тохиролцооны үндсэн дээр мөнгө зээлсэн бол журмаа чанд сахих нь зүйтэй. Хэрвээ зээлийнхээ хүүг төлөх ёстой хугацаа ирвэл, түүнийгээ цаг тухайд нь тушааж хэвших хэрэгтэй. Хэрвээ санхүүгийн эх үүсвэргүй, тодорхой эрхэлсэн ажилгүй бол хэдий сайхан санал байсан ч, түүнийг битгий зөвшөөр. Энэ нь эргээд таныг маш их дарамтад оруулах эрсдэлтэй билээ.

 

7"Би тийм ч их өртэй биш шүү дээ"

Өртэй хүн бүр л ямар нэгэн байдлаар өөрийгөө тайвшруулж, түүнийгээ хойшлуулах гээд байдаг талтай. Их ч бай, бага ч бай хүнээс зээлсэн мөнгөө тодорхой хугацаанд багтааж өгөх нь тухайн хүний итгэлийг алдахгүй, дээр нь танд ч амар. Тиймээс цаашид өөрийгөө тайвшруулж, өр зээл тавих, тэрчлэн хугацаандаа багтааж өгөх тал дээр сайтар анхаараарай.

 

8"Хүмүүс яаж мөнгөө өсгөөд байдаг байна аа. Ойлгохгүй юм."

Хэрвээ та үнэхээр л мөнгөө өсгөхийг хичээж байгаа бол сул, хэрэгцээгүй зардал гаргахаас зайлсхийгээрэй. Ингэж сурах нь таны хэн нэгэнд шаардлагагүй өр зээл тавихаас сэргийлнэ. Зээлсэн байлаа гэхэд түүнийгээ үр ашигтай зарцуулж, зээлсэн мөнгөө эргэж төлөх боломжтой үедээ л зээл аваарай.

 

9"Яг дараа сараас өгнө өө"

Энэ бол зээлтэй хүн бүрийн амнаас өөрийн эрхгүй гардаг үгсийн нэг байх. Хэрвээ үнэхээр л зээлээ төлөхийг хүсэж байгаа бол юу хүлээгээд байгаа юм бэ? Маргааш, дараа сараас гэхийн оронд яг одооноос л эхэл. Ингэж өөрийгөө тайвшруулж хойшлуулах тусам, тухайн зээл төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болж эхэлдэг юм.

 

10"Өргүй байна гэдэг боломжгүй зүйл"

Мэдээж боломжтой. Хүмүүс ямар нэгэн байдлаар зээл авдаг, зээлгүй хүн гэж байхгүй. Баячууд ч гэсэн тоймгүй өртэй байдаг хэмээн хэн нэгэн этгээд таны тархийг мунхруулж байхыг үгүйсгэхгүй. Гэвч юу гээч, энэ нь зүгээр л халхавч төдий зүйл юм. Үнэхээр зээлтэй байлаа гэхэд үүнийгээ эргүүлэн төлөх бүрэн чадвартай, хариуцлагатай ханддаг байх ёстой. Зээл авахыг суралцсан бол зээлээ хэрхэн төлөх, хариуцлагатай байхыг нь хүртэл сурах хэрэгтэй шүү дээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх