Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ddc8b4838f76131350a8bef29387fbcd.jpg

Эмэгтэй хүний хамгийн их айдаг зүйлүүдийн нэг бол хөгшрөх. Унжсан арьс, үрчгэр зовхи нэг л мэдэхэд үүсэж эхэлдэг. Тиймээс эртнээс өөрийнхөө арьсанд, сэтгэл зүйд эртнээс санаа тавих хэрэгтэй. Ингээд хэдий 50 хүрсэн ч толигор сайхан арьстай оддын нууцыг таньтай хуваалцаж байна. 

Супер модель Синди Кроуфорд

Хэдийнэ 50 настай ч Синди Кроуфорд сайхан харагддаг хэвээрээ. Тэрээр үргэлж залуу мэт сайхан арьстай харагддагийн нууц нь сүүн маск хэрэглэдэгт оршдог. Сүү нь хүний арьсны үхэжсэн эдүүдийг гуужуулж, нүүрний өнгийг жигдэлж, хуурайшлаас ангижруулна. Ингээд таны арьс зөөлөн, торгомсог, хамба хилэн шиг болно хэмээн тэрээр хэлсэн байна.

Жүжигчин Деми Мур

Деми Мур бүсгүйчүүддээ хандан "Хамгийн чухал нь өдөр бүр арьсаа маш сайн гүн цэвэрлэж амрааж бай. Мөн түүнийхээ хирээр чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Арьс тослог байсан ч чийгшүүлэх тосыг хэрэглэж тослогийг тэнцвэржүүлдэг" гэж хэлсэн байна.Түүний 50 насандаа ийм сайхан харагдаж байгаагийн нууц энэ юм. 

Жүжигчин Сандра Баллок

Нүдний орчмын үрчлээ, гарын арьс зэрэг нь хүний хэдэн настай вэ гэдгийг шууд илэрхийлдэг. Тиймээс эдгээр арьсандаа анхаарал тавих хэрэгтэй. Тиймээс өдр тумтынхаа холл хүнсэнд A амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөж байна. 

Жүжигчин Жулианна Мур

Эмзэг, сэвхтэй арьстай бүсгүйчүүдэд  Жулианна Мур зөвлөж байна. Эмзэг арьс их хэцүү. Хүйтэн, халуун, нар, салхи үзэж чадахгүй улайж, хорсож байдаг. Тиймээс нарны шууд тусгалаас нүүрээ байнга хамгаалахаас гадна нарны шил байнга зүүж байхыг зөвлөж байна. Мөн нар салхинаас хамгаалах тос, энгэсэг хэрэглэх хэрэгтэй.

Жүжигчин Холли Берри

Жүжигчин Холли Берри нүүрний арьсаа гуужуулсны дараа  цэвэр С витамин түрхдэг гэнэ. Гэхдээ дараа нь заавал чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Эмзэг болон хэт хуурай арьстай бүсгүйчүүдэд тохиромжгүй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх