Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1428574439_6793826885_6fdd19b3c4_o.jpg

Мөнгө гэдэг нимгэн цаас хүнийг чухамдаа ямар хүн болохыг ирээдүйд хэрхэн өөрчлөгдөхийг асуулт асуухгүйгээр үг хэлэхгүйгээр харуулж чаддаг ид шидтэй цаас. Энэхүү цаасанд толгойгоо мэдүүлсэн нэгэн байхад эсэргээрээ сөнгийг эзэмшдэг хүн ч байдаг. Хамгийн голнь тэд мөнгөтэй зөв харьцаж яаддаг.  Хэрэв та өөрийгөө мөнгөтэй харьцаж чаддагаа мэдэхийг хүсвэл доорх сонжоогоор өөрийгөө нэг сонжоод үзээрэй.

1. Мөнгөний тухай доорх эргэцүүллээс аль нь илүү оновчтой байна вэ?

А. Заримдаа мөнгө дэндүү үнэтэй ирдэг

Б. Ухаалаг хүний мөнгө зүрхэнд нь биш тархинд нь байдаг

В. Хангалуун амьдралтай хүнд ухаан дутагдаж байдаг

2. Таны найзуудын хэн нэг нь гэнэт баяжвал та хоёрын харьцаанд яаж нөлөөлөх вэ?

А. Баярлах болно. Тэгээд ч мөнгө зээлэх хүнтэй боллоо

Б. Сонирхол ба боломжийн зөрүү биднийг холдуулж таарна

В. Би түүнд атаархах болно. Энэ нь мэдээж нөхөрлөлд хортой

3. Та хувьцаагаа яасан бэ? 

А. Энэ балай юмыг аль хэдийн чулуудчихсан

Б. Зарсан

В. Ашигтай газар оруулсан

4. Богино хугацаанд мөнгө олох аргуудын аль нь дээр вэ?

А. Өр тавих

Б. Зарлагаа хянах

В. Ашигтай ажил эхлэх

5. Үнэтэй бэлэг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

А. Баярлана

Б. Эвгүйцэнэ

В. Ямар санаатай өгч байгааг нь сэжиглэнэ

6. Хэрэв таны өрийг өгөхгүй бол?

А. Би яаж ч нөлөөлж чадахгүй

Б. Өрөө төлөхийг байнга сануулна

В. Өрөө авахын тулд болох бүхнийг, хамгийн хатууг ч хэрэглэнэ

7. Газарт хэвтэж байгаа задгай төгрөгийг авах уу?

А. Үгүй, би иймхэн мөнгөний төлөө тонгойх хүн биш.

Б. Мэдэхгүй, тэр үеийн сэтгэл байдлаас л хамаарна

В. Заавал авна

8. Та мөнгөний тухай ярианд хэрхэн ханддаг вэ?

А. Өөр сэдвээр ярилцахыг хичээдэг

Б. Ажил хэрэгч харьцааны үед мэдээж ярих хэрэгтэй, харин хувийн харьцааны үед дурсах дургүй

В. Иймэрхүү яриа тун сонирхолтой, ашигтай

9. Та хариулт мөнгийг тоолдог уу?

А. Хэзээ ч үгүй

Б.Заримдаа

10. Биржийн үнэт цаасны ханшийн мэдээлэл таньд хэрхэн нөлөөлдөг вэ?

А. Би хэзээ ч сонирхож байгаагүй

Б. Биржийн хувьцааны ханшийн уналтад би санаа зовдог

В. Биржийн мэдээг анхааралтай ажиглаж, заримдаа хямардаг

 

ТАЙЛАЛ

А- гэсэн хариулт бүрт 1 оноо

Б- гэсэн хариулт бүрт 2 оноо

В- гэсэн хариулт бүрт 3 оноо

Та 10-13 оноо авсан бол:

Та мөнгөний амьдралд эзлэх үүргийг дөвийлгөх хүсэлгүй. Ер нь та мөнгөнд их л хүйтэн ханддаг. Иймээс таньд хэзээ ч санхүүгийн том амжилт ирэхгүй нь мэдээж.

Та 14-21 оноо авсан бол:

Та мөнгө олж, бас үрж чаддаг. Эд материалын хүндрэл нь таны сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулдаггүй. Та нэг их дөвийлгэхгүй боловч хангалуун сайхан амьдрахыг эрхэмлэдэг. Та үүндээ элбэг хүрч чадна.

Та 22-30 оно авсан бол:

Таны хувьд мөнгө амьдралын хамгийн үнэт зүйлсийн нэг мөн. Та баян байхыг маш их хүсч, үүнд асар их хүч зарцуулдаг. Ийм байдал нь санхүүгийн хямрал, ажлын хүндрэлийн үед таны сэтгэхүйд хүчтэй нөлөөлж мэднэ. 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.95.55]

2018-10-21 20:12:14

ONDOR MEDLEGTEI HUND MONGO TARHIAR N ORJ IRDEG