Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/12076888_952768281463613_174817306_n.jpg

Эмэгтэй хүн бүр заримдаа өөрийгөө голж, заримдаа өөрөөрөө бахархдаг. Яагаад би гэсэн асуултыг өөртөө тавих нь элбэг тохиолддог. Тэгвэл бүсгүй та үүнийг нэг уншаад үзэхэд гэмгүй. Магадгүй та өөрийгөө илүү дэлгэрэнгүй мэдэх ч юм билүү???

Сангвиник эмэгтэйчүүд дундаж өндөртэй, өргөн мөр, нэлээд булчинлаг, улаан ягаавтар хацартай байдаг. Тэдний цусны эргэлт эрчимтэй байдаг болохоор эсvvдэд тэжээл сайн очдогоос гадна байнга халууцаж байдаг учраас даарна гэж санаа зовох хэрэггүй. Хааяа арьс нь бага зэрэг цочирч vрэвсэн улайдаг. Тиймээс Сангвиникчvvд арьсаа сайн арчилж хамгаалах хэрэгтэй. Арьсаа хэт наранд шаралгүйгээр зүгээр ус ууж өөрийгөө залуужуул. Гэхдээ сангвиник зантай эмэгтэйн арьсны сайн тал нь удаан хөгширдєг, vрчлээ орой vvсдэг.

Сангвиник эмэгтэйн зан авир огцом бас хувирамтгай. Тэд аливаа vйл явдлыг сэтгэл хөдлөлөөр хүлээн авах нь элбэг. Тэд мэдрэмжээрээ амьдарч шинэ гоо сайхны бvтээгдхvvн шохоорхдог ч сонирхол нь дороо буурдаг. Курс эмчилгээ тэвчээртэй хийлгэж дуусгаж чаддаггvй муу зуршилтай.

Флегматик эмэгтэйчүүд махлаг, том хөх, богино хvзvv, цилиндр хэлбэрийн биетэй байдаг. Тэдний бодисын солилцоо аажим явагддаг учраас тэжээлийн бодисууд шингэц муу байх нь элбэг. Ингэснээр жин нэмж бие организм нь хаягдлаар дvvрдэг гэсэн үг. Тэдний артерийн цусны эргэлт хангалтгvй байдгаас байнга даарч, арьс нь цонхигор байдаг. Арьс нь цочромтгой учраас хамгаалалтын давхраа vvсгэх эмчилгээ хийлгэвэл зүгээр. Гоо сайхны салонд арьсны эсvvдийг тэжээх, нvvрний ба бvх биеийн эсvvдийг чангаруулах эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. Флегматик эмэгтэйчүүд хичээнгvй, юманд ул суурьтай ханддаг. Тэднийг идэвхгvй залхуу гэж буруутгалгүй зүгээр л тайван тогтуун хүмүүс гэж хүлээж авсан нь дээр.

Меланхолик эмэгтэйчvvд ихэнхдээ бага зэрэг туранхайвтар, гоолиг бэлхvvстэй, нарийн хавчиг цээжтэй, нvvр гурвалжиндуу, уруул нь бага зэрэг доошоо жаахан унжсан байдаг. Тэдний арьс тунгалаг сайхан ч хуурайших хандлагатай. Мэдрэлийн систем нь маш эрчимтэй ажиллагаатай ч арьс нь эрт суларч vрчийх хандлагатай. Бага багаар ойр ойрхон хооллож, жимс ногоонд дурладаг ч сахар болон єєх тосыг таашаадаггүй. Меланхолик эмэгтэйчvvд шинэ юм болгоныг сонирхож, өмнөө зорилго тавибал  хүлээцтэйгээр бvх эмчилгээ, гоо заслын арга ажиллагааг нэг бvрчлэн биелvvлэх хандлага ажиглагддаг.

Холерик эмэгтэйчүүд гоо сайхан бие галбиртай, гоолиг нуруу, тэгш мөр, бумбагар хөх гээд хорвоогийн бүхий л гоо сайхныг өөртөө агуулсан мэт. Зарим тохиолдолд тэдний тосны булчирхайн маш идэвхтэй үйл ажиллагаанаас болж батга гарах нь бий. Тиймээс гоо заслын аргуудын тусламжтайгаар тосны булчирхайн vйл ажиллагааг зохицуулж, арьсаа чийгшvvлж, цэвэрлэж байх шаардлагатай.

Стресст орсон vед элэгний ажиллагаа хямарч, арьстай холбоотой элдэв асуудлууд vvсэх магадлал өгдөр. Тvvнээс гадна кофе, архи, хурц, халуун ногоотой хоол идэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Төгс эмэгтэйчүүдэд өөр юу ч хэрэггүй шүү дээ. Хэтэрхий төгс болохоор зарим тохиолдолд  өмнөө зорилго тавьж тvvндээ хvрэх арга замыг олохдоо хайнга ханддаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх