Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1540005986_odon.jpg

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолтыг өчигдөр/10.19/ зохион байгуулж, баярын хурлаа хийлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэсэн юм.

Монголын  ирээдүй  болох хүүхэд багачуудад эрдэм мэдлэг хүртээх, урлаг соёлын хүмүүжил олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх,  хөгжүүлэх үйл хэрэгт идэвхийлэн ажиллаж  60  жилийн түүхэндээ нийт 130 мянга гаруй хүүхдэд соёл хүмүүжлийн боловсрол олгосоныг нь НИТХ-ын Тэргүүлэгчид өндрөөр үнэлж “Хангарьд” одонгоор шагнав. Шагналыг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун гардууллаа.

НИТХ-ын ХМОНХТ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх