Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Train.jpeg

Ойрын өдрүүдэд Энэтхэг Хиндү шашны наадам болж хөл хөдөлгөөн их байгаа юм. Гэвч өчигдөр тус улсын Пунжаб мужийн Амитсар хотод баяраа тэмдэглэх гээд цугласан хүмүүсийг хурдны галт тэрэг томоохон осол гарчээ.

Тухайн үед хүмүүс Равана гэж нэрлэдэг чөтгөрийн дүрийг шатаах зан үйл хийж галын наадам болж байжээ. Галын наадмын үеэр олон тооны  хүмүүс цугласан бөгөөд зарим хүмүүс галт тэрэгний зөрлөг зам дээр сууж галын наадам үзэж байжээ. Хэдийгээр галт тэрэгний дуут дохио хэд хэдэн удаа дуугарсан ч галын наадмын чанга дуунд хүмүүс галт тэрэгний дуут дохиог сонсоогүй байна. Хэтэрхий хурдтай явж байсан болохоор галт тэрэг тэр даруй зогсох боломжгүй байсан бөгөөд энэ үеэр хоёр галт тэрэг зөрж өнгөрөхдөө зам дээр сууж байсан зарим хүмүүсийг дайрчээ. Тус ослоос болж  61 хүн нас барж, 72 хүн бэртэж гэмтсэн гэж холбогдох хүмүүс мэдэгджээ.

Энэтхэгт  галт тэрэгний ослоор жилд 15 мянга орчим хүн нас бардаг гэсэн тоон судалгаа байдаг юм байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх