Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/405b7043-a2ef-4876-8dbb-6136fd609e6a.jpg

Гаитигийн ерөнхийлөгч Жовенель Мойс руу эрх баригчдынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэгч иргэд гал нээсэн байна.

 

Өнгөрсөн лхагва гарагт Гаитийн анхны хууль тогтоогч Жан-Жак Дессали́ний нас нөгчсөний 212 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болсон байна. Энэ арга хэмжээнд ерөнхийлөгч Жовенель Мойс  оролцсон бөгөөд энэ үеэр зэвсэгт халдлага үйлдэгджээ.

Хэдийгээр ерөнхийлөгч Жовенель Мойс ямар нэг бэртэл гэмтэл аваагүй ч  түүнийг биеэрээ халхалсан хоёр цагдаа хүндээр шархадсан байна. Харин ерөнхийлөгчийн албаныхан үүнийг халдлага гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн юм.

Гаитийн ард иргэд нь эрх баригчдаа Венесуэлийн дэмжлэгээр байгуулсан сангийн хөрөнгийг буруугаар ашигласан гэж эсэргүүцлээ илэрхийлээд удаж байгаа.

Ерөнхийлөгч Жовенель Мойс руу халдсан өдөр бас Гаитийн нийслэл Порт о`Пренс хотын иргэд гудамжинд гарч жагсаж, энэ үеэр нэг хүн нас барж, олон арван хүн бэртэж, гэмтжээ.  

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх