Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/44260837_1726232767505202_4473130558142021632_n_20181019032057.jpg

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтад өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16, 6-р сургуулиудын ахлах ангийн 250 сурагчдыг хамрууллаа.

Тус сургалтыг 2018 онд 30 удаагийн давтамжтай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 2844 ахлах ангийн сурагчдыг хамруулаад байна. Цаашид “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян”-ыг энэ оныг дуустал нийслэлийн 9 дүүрэгт үе шаттай зохион байгуулах юм.

“Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор тус аянд нийслэлийн нийт иргэдээ нэгдэхийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх