Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download.jpg

Олон Улсын Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны өдөр, Монгол Улсад хоршооллын хөдөлгөөн өрнөсний 70 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохиосон. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Хадгаламж, зээлийн хоршооны Үндэсний холбоо (МХЗХҮХ)-ноос 40-өөс доош насны залуу хоршоологчдыг хамруулсан “ХЗХ-ны хөгжилд залуучууд бидний оролцоо” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулав. Уулзалт, зөвлөгөөнийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нээж, санхүүгийн хоршооны түүх, онцлог, давуу тал, хүртээмжтэй байдал, засаглал болон өнөөгийн төлөв, хандлагын талаар товч танилцуулан, үүнд залуучуудын оролцоог өсгөн нэмэгдүүлэхийн чухлыг онцолсон юм.

Тэрээр, хоршооны тогтолцоо залуучуудыг хөгжүүлэх, боловсролыг дэмжихэд ихээхэн нөөц боломжоо зориулдгийг дурдан, сүүлийн жилүүдэд хадгаламж, зээлийн хоршооны чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд залуу гишүүдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, төрийн зохицуулагч болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж байгааг жишээ дурдан өгүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 61 177 гишүүнтэй 289 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 176.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэж байна.

ХЗХ-ны салбарын хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.5 хувь, зээлийн хүү 2.8 хувь байгаа нь санхүүгийн бусад зах зээлийнхээс ихээхэн эерэг үзүүлэлт юм. “ХЗХ-ны хөгжилд залуучууд бидний оролцоо” уулзалт, зөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газар (ХЗХГ)-ын дарга Ц.Алтантуул салбарын эрх зүй, зохицуулалтын орчин, хяналт, шалгалтын тогтолцооны шинэчлэлт болон төрөөс авч хэрэгжүүлж буй бусад зохицуулалтын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан залуучууд ХЗХ-ны салбарт тулгамдаж байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудал, ажлын арга барил, санал санаачилгынхаа талаар чөлөөт ярилцлага хийлээ гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх