Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/өглөө.jpg

Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөдөртэй золгов.  

Маргааныг нэн даруй шийдвэрлэхийн тулд тавдугаар сарын 03-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар тус сарын 18-нд Ээлжит бус Их эеийг хуралдуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг Дархан аварга Х.Баянмөнх 2018.05.17-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, наадмын өмнө ээлжит бус Их эе хурлыг хийе хэмээн хойшлуулсан юм.   

Харин зургадугаар сард МҮОНРТ-ийн ярилцлагаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ наймдугаар сардаа багтаан эсвэл есдүгээр сарын эхний 7 хоногт ээлжит бус Их Эе хийх санал гаргахад дархан аварга Х.Баянмөнх аравдугаар сард багтаан хурлаа хийе гэжээ.  

Иймд Монгол бөхийн нэр хүнд унаж, хөгжил зогсч, олон бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул мөн нийт олны хүсэл, шаардлагын дагуу ирэх сарын эхний долоо хоногт багтаан МҮБХ-ны ээлжит бус Их Эе хурлаа хийн нэгдсэн нэг холбоотой болохыг уриалжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх