etoim.mn
photos/MoI-reacts-story-picture.jpg

Өчигдөр Афганистаны өмнөд нутгийн Кандахар мужид болсон мужийн захирагч нарын бүрэлдэхүүн бүхий өндөр түвшний уулзалтын үеэр босогчид гэнэтийн халдлага үйлджээ. Тус халдлагаас болж Афганистан улсын Аюулаас хамгаалах хүчний коммандлагч, Кандахар мужийн цагдаагийн газрын дарга, Генерал Абдул Разик амь үрэгдсэн байна.

Одоогоор Террорист “Талибан” бүлгийн босогчид энэхүү халдлагыг үйлдсэнээ зарласан бөгөөд тэдний хэлж байгаагаар Генерал А.Разик болон АНУ-ын НАТО-ын коммандлагч, Генерал Скотт Миллер нарыг онилж, энэхүү халдлагыг зохион байгуулсан байна. Гэсэн ч тэд бүтэлгүйтсэн бөгөөд халдага болох үед С.Миллер зугтаж амжжээ. Хэдийгээр тэд бүтэлгүйтсэн ч А.Разик нь харгис хэрцгий нэгэн байсан учир харамсахгүй байгаагаа илэрхийлжээ. Харин тус улсын мэдээллийн хэрэгслүүдээр Афганы тагнуулын газрын даргаас гадна мужийн захирагч хүнд шархадаж, гурван америк хүн шархадсан гэж  байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх