Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/shoron.jpg

Англи улсад шоронгийн системд алдаа гарснаас болж  өнгөрсөн наймдугаар сарын 9нөөс хойш хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд хоригдлуудыг суллан явуулсан олон тохиолдол гарчээ.

Одоогоор энэхүү гэнэтийн алдаанаас болж дөрвөн өөр шоронгоос нийт дөрвөн хоригдол суллагдсан байсныг олж тогтоосон байна. Англи улсын Хууль зүйн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч “ийм төрлийн алдаа маш ховор гардаг. Гэхдээ бид ард иргэдээсээ ийм алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Бид тухайн хоригдлуудыг бүгдийг нь эргүүлэн баривчилсан” гэжээ. Гэвч тэднийг яг хэдий хугацаанд сул чөлөөтэй байсан талаар тодорхой  мэдээлэл өгөөгүй байна. Мөн ийм төрлийн алдаа маш ховор гардгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Цагдаагийн байгууллагынхан алдаа гарсан талаар мэдсэн даруйдаа нийт цагдаагийн ажилтнуудад мэдээлж, яаралтай арга хэмжээ авсны дүнд суллагдсан этгээдүүдийг бүгдийг нь баривчилсан байна.

Өмнө нь 2015 онд Англи болон Уэльст мөн дээрхтэй ижил шалтгааны улмаас хоригдлууд нэг долоо хоногийн хугацаанд суллагдсан тохиолдол гарч байжээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх