Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/congress_floor001-1-1024x679.jpg

АНУ-ын санаачилсан Куба улс хүний эрхийг зөрчиж байгаа тухай шүүмжлэлийг Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цугласан олон улсын дипломат ажилтнууд хүчтэй эсэргүүцжээ.

Энэ талаар Куба улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Камежо "Америк хүний эрхийн асуудлаар бусад улс орнуудад номчирхох эрхгүй "гэсэн хариултыг ч өгөөд амжжээ.

Харин Боливоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Люренти: Америк ёс зүйн хувьд хүний эрх ярих эрхгүй гэж хэлсэн байна.  Тэрээр үргэлжлүүлэн  Америк НҮБ-ын байгууламжийг зүй зохисгүй ашиглаж байна гэж шүүмжлэн "АНУ-ын Гуантанамо дахь цэргийн шорон, АНУ-ын цэрэг Иракт олзлогдогсдыг хүчирхийлж байгаа асуудлыг НҮБ тусгай хурал зохион байгуулж ярилцах ёстой. АНУ хэрэгтэй үедээ НҮБ-ыг ашиглаад, өөрт нь ашиггүй болбол ухран гарч болохгүй" гэж хэлжээ.

Ийнхүү АНУ-ын гаргасан санал санаачлагыг олон улсуудудаа дараа эсэргүүцэх болсон нь үе үеийн ерөнхийлөгч дундаас хамгийн муу нь болох Трампын гаргасан алдаануудтай холбоотой хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх