etoim.mn
photos/373A9928.jpg

Өнөөдөр төгсөлтөө хийж буй цагдаагийн байгууллагын албаны нохой болон хөтлөгч бэлтгэх дамжааг төгсөж буй Б.Энхчимэг бүсгүйн сэтгэгдлийг хуваалцлаа.

Сайн байна уу? Танд баярын мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Бүрэнбаатарын Энхчимэг гэдэг. Би Монголын анхны нохойн эмэгтэй хөтлөгч болон суралцаж, амжилттай төгсөж чадсандаа маш их баяртай байна.

Яагаад заавал энэ дамжаанд хамрагдсан бэ? Эрэгтэйчүүдтэй адилхан дасгал сургуулилт хийхээс эхлээд хэцүү зүйл их байсан байх.

Энэ сургалтанд өөрийнхөө сонирхлын дагуу хамрагдсан. Би нохойнд их хайртай, дээрээс нь нохой хөтлөж байгаа хүмүүсийг хараад “ямар гоё юм бэ” гэж боддог байлаа. Тэгээд л би үүнийг хийж чадна гэсэн итгэлтэй, сайн хөтлөгч, сургагч болно гэсэн зорилготой орж ирсэн. Сургалтанд хамрагдаж эхлэхэд мэдээж хэцүү зүйл их байсан. Гэхдээ яваандаа дасаад, хэцүү байна гэж бодохоо больсон.

Мөн нохойн хөтлөгч болохыг хүсч байгаа, сонирхож байгаа эмэгтэйчүүддээ хэзээ ч битгий шантраарай гэж хэлмээр байна.  

Хамт олныхоо талаар хуваалцаач. Ганц эмэгтэй нь болохоор ганцаардах үе байв уу?

Манай хамт олон их сайхан хүмүүс байдаг. Бүгд бие биенээ гэсэн сэтгэлтэй, тусч, үнэнч шударга хүмүүс. Бас их хөгжилтэй, 4 сарын хугацаанд хоорондоо муудалцаж үзээгүй эв нэгдэлтэй, үнэхээр сайхан хамт олон. Энэ боломжийг ашиглаад хайртай хамт олондоо амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баярлалаа, танд ажлын амжилт хүсэе.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх