Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/NKOREAMILITARYPARADE044030.jpg

Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний болзошгүй уулзалтад бэлтгэж байгаа талаар Оросын Засгийн газраас мэдээлснийг “The Korea Times” уламжилжээ.

Өнгөрсөн даваа гаригт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-ыг Москвад айлчлахыг урьсан талаар мэдэгдсэн байна. Уулзалт болох газар, өдөр дипломат шугамаар хэлэлцэж тохиролцсоны эцэст тодорхой болох ажээ. Кремлиэс мэдээлснээр, хоёр тал аль аль нь Ким Чен Уны ОХУ-д айлчлах тухай асуудлыг хэлэлцэж буй юм байна.

Энэ жилээс эхлэн Ким Өмнөдийн талын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Солонгосын хойг дээр гурван ч удаа уулзаж ярилцсан билээ. Өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгосын төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй анх удаа дээд хэмжээний уулзалт хийсэн.

Вашингтон, Пхеньян ч мөн адил энэ жил хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтынхаа талаар ярилцаж буй юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким нарын хоорондын уулзалт хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх