etoim.mn
photos/fan-bingbing-spotted4.jpg

Хятдад төдийгүй дэлхийд танигдсан алдарт жүжигчин Фань Бинбин сүүлийн дөрвөн сарын хугацаанд нам гүмхэн байсан билээ. Түүнийг хэдэн сар сураггүй байсны эцэст анх удаагаа олон нийтийн өмнө гарлаа хэмээн Хятдын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэлжээ.

Ф.Бинбин өнгөрсөн зургадугаар сараас хойш олны өмнө гараагүй бөгөөд энэ сарын эхээр түүнээс 125 сая ам.долларын торгууль төлөхийг шаардсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан юм. Зарим хэвлэлүүд түүний алга болсон шалтгааныг үүнтэй холбож байсан. Хэдийгээр торгуулийн асуудлыг шийдсэн хэмээн хэвлэлүүдээр мэдэгдсэн ч жүжигчин бүсгүй нам гүмхэн л байсан юм.

Харин энэ долоо хоногийн эхээр жүжигчний Бээжингийн нисэх онгоцны буудлын гадаа байгаа гэрэл зургууд цахим сүлжээнд тавигдсан бөгөөд тэрээр шүхэр барьсан эрэгтэйгээр халхлуулан явж байсан байна.

 

 

Зарим хүмүүс түүний эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаа тухайгаа “Weibo” цахим сүлжээнд нийтэлж байгаа бол өөр бусад хүмүүс түүний орлогоо нуусан хэргийг ихээхэн шүүмжилж байгаагаа илэрхийлээд байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх