Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/97dbb64653514e98d3c130705939fab0.jpg

Бразилийн Холбооны цагдаагийн газраас тус улсын  Ерөнхийлөгч Мишель Темер авлига авсан, мөнгө угаасан болон гэмт хэрэг үйлдэх хуйвалдаанд оролцсон зэрэг хэрэгт холбогдсон тухай өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор мэдээлсэн байна.

Тэдний мэдээлж байгаагаар Мишель Темерийг хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтууд байгаа бөгөөд одоогоор ерөнхийлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг гаргажээ.

Энэ хэрэгт Мишель Темер холбоотой 10 хүний дунд түүний охин Маристела болон дотны найз, хурандаа Жоао Баптиста Лима Фильу нар багтаж байгаа ба тэдний хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг мөн гаргасан гэсэн байна.

Одоогоор уг хэргийг Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн бөгөөд тус газар нь ерөнхийлөгчтэй холбоотой хэргийг 15 хоногийн дотор шийдэхүүрэгтэй гэнэ. Прокурорын газраас М.Темерийн хэргийг Дээд шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд Холбооны Ассамблейгээс түүнд ял ногдуулах юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх