etoim.mn
photos/5bc5d395d830d.image_-768x508.jpg

Балбын Хималайн оргилд авирах үедээ амиа алдсан таван Солонгос уулчны цогцсыг лхагва гарагийн өглөө эх оронд нь авчирсан тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Өнөө өглөөний таван цагийн орчимд “Korean Air” компанийн “KE696” нислэг орон нутгийн цагаар “Инчеон” олон улсын нисэх буудалд газардаж амиа алдсан уулчдын цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өнгөрсөн ням гарагийн өглөө Ким Чан Хо тэргүүтэй таван солонгос уулчин болон дөрвөн балба уулчин Балбын баруун нутгийн Гуржа уулын 3500 метрийн өндөрт буудалласан газраасаа холгүй амиа алдсан байдалтай олджээ. Аврах албаны ажилтнууд тэдний цогцсыг нийслэл Катманду хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Одоогоор уулчид хүчтэй шуургад өртөн уулын эгц налуу руу унасан хэмээн таамаглаж байгаа бөгөөд нэг цогцос буудалласан баазын ойролцоогоос олдсон бол бусад найман хүнийг уулын хөндийн доод хэсгээс олжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.10]

2018-10-18 09:40:20