Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15466_13.jpg

Манай улсаас БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа 15 мянга орчим  иргэн байдаг гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо 330 мянга гаруйд хүрснийг тус улсын Хууль зуйн яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Монгол Улсын иргэд БНСУ, Тайланд, Казахстан, Вьетнам зэрэг улсуудад  олноороо байдаг учраас Хууль зүйн яамнаас хууль бус иргэдийг буцаах аяныг эхлүүлж, ажлын байранд хяналт шалгалт хийж хууль бусаар хил нэвтрэхгүй байхыг сануулсаар байгаа юм. Солонгос улс энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд сайн дураар БНСУ-аас гарсан гадаадын иргэнийг тухайн улсад дахин зорчиход хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна. Харин БНСУ-ын Засгийн газраас олгосон хугацаанд хууль бусаар ажиллаж байсан иргэд гэнэтийн шалгалтаар саатуулагдсан тохиолдолд 10 жилийн хугацаанд БНСУ-д зорчих эрхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх