etoim.mn
photos/070314crying_1280x720.jpg

Сурагчид болоод ажилтнуудын бухимдлыг тайлах, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжихийн тулд сургуулиуд, компаниудад явуулж буй “уйлах хичээл” Японд эрчээ авч эхэлсэн тухай “The Japan Times” сонинд мэдээлжээ.

Шинжээчдийн хэлж буйгаар, нулимс бол хуримтлагдсан стресс буюу сэтгэл санааны хямралаас өөрийгөө хамгаалах хэрэгсэл гэнэ.

Өөрийгөө “уйлах хичээлийн багш” гэж нэрлэсэн дунд сургуулийн багш Хидефуми Ёшида уйлахын ашиг тусын талаар ярьж, уйлж дотроо онгойлгон хямрал бухимдлаасаа салахад сургадаг байна. Түүний тайлбарлаж буйгаар, сэтгэл санаагаа тайвшруулахад унтах, инээхээс уйлах нь илүү үр дүнтэй.

Японд 50-аас дээш тооны ажилтантай компаниудад ажилтнуудаа сэтгэл санааны хямралын судалгаанд хамруулахыг үүрэг болгосон хууль 2015 оноос хэрэгжиж эхэлжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх