etoim.mn
photos/0cfbdae1fe8861f4528693142686a49c.jpg

Оросын Mail.ru Group ямар мэргэжлийн хүмүүс ажил дээрээ хараалын үг хэллэг илүү их хэрэглэдэг болохыг судалжээ.

09 дугаар сарын 16-наас 10 дүгээр сарын 13-ныг хүртэл явагдсан энэ судалгаанд компанийн үйлчилгээг хэрэглэгч 1100 гаруй хүн оролцсон байна.

Ингээд гарсан үр дүнгээс нь сонирхуулбал барилгын салбарынхан хараал их хэлдэг нь тогтоогджээ. Судалгаанд оролцогчдын 64% нь ажил дээрээ байнга хараал, зүй бус үг хэллэг хэрэглэдэг гэснээ хүлээсэн байна. Харин хоёрдугаар байрт аж үйлдвэрийн янз бүрийн салбарын ажилтнууд орсон байна. Тэд барилгачдаас нэг их дутахгүй, 60%-тайгаар хараал хэлдгүүдийг манлайлж явна.

Тэгвэл алтан гуравт мэдээллийн технологийн салбарынхан (58%) орсон байна. Цааш нь дөрөвдүгээрт худалдааны салбарынхан (51%), маркетингийн ажилтнууд (49%) тавдугаарт оржээ.

Харин хамгийн соёлтой хүмүүсээр боловсролын салбарынхан тодорчээ. Тэд зөвхөн нийт тохиолдлын 17%-д л хэрэлдэж, хараал хэлдэг байна.

Сонирхолтой нь хараал, зүй бус үг хэллэг хэлдэг ажилтнууд бүдүүлэг үгээ ажил төрлөө сайн гүйцэтгэхэд тус болдог, тавьсан зорилгодоо хүрэхэд эергээр нөлөөлдөг гэж үзжээ. Зарим нь зүй зохисгүй үг хэллэгийнхээ ачаар бодол санаагаа илүү амар хялбараар илэрхийлж болдог гэж өгүүлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх