Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/16290_1656280.jpg

Иракийн телевизийн “Al-Sumaria” сувгаар НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын Басра хот дахь салбарын захирал Махди ат-Тамимиг Иракийн баруун нутагт оршдог Басра мужид ундны усанд хордсон хүний тоо 27 мянгаас давж  111 мянга болсон талаар мэдээлсэн байна.  

Мөн  НҮБ-ын Хүний эрхийн комисс Иракийн Засгийн газраас “хүмүүс ундны усанд хордож байгаа асуудалд байр сууриа тодорхой илэрхийлж, нухацтай хандахыг шаардсан болохыг нэмж хэлжээ.

Иракт эсэргүүцлийн ажиллагаа долдугаар сарын 8-нд өмнөд нутгийн Басра боомт хотоос эхэлжээ. Ажилгүйдэл, нийтийн аж ахуйн салбарын байдал дордсоныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцогсдын нэг амиа алдсанаар байдал илүү хурцадсан байна. Энэхүү Басра хотод өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа нь Майсан, Кербела, Нажаф, Ди-Кар, Бабиль зэрэг Иракийн өмнөд нутгийн өөр мужуудад хүрээгээ тэлсэн байна. Жагсагчид цахилгаан болон ундны усан хангамжийг сэргээхийг эрх баригчдаас шаарджээ.

Иракийн эрх баригчид өмнө нь жагсагчдын шаардлагыг биелүүлэх тусгай комисс байгуулсан бөгөөд ундны ус дамжуулах хоолой болон цахилгаан дамжуулах шугамыг сэргээн засахад Басра мужийн оршин суугчдад 2 тэрбум динар /17 сая орчим ам.доллар/ гаргана гэж иргэдэд амлажээ. Түүгээр ч зогсохгүй мужийн оршин суугчдад 10 мянган ажлын байрыг шинээр бий болгохоо мэдэгдсэн байна. Одоогоор Иракт ажилгүйдлийн түвшин 10,8 хувь байгаа бөгөөд ажилгүйчүүдийн 60 гаруй хувь нь 24-өөс доош насныхан байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх