Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/416539_126165_768_509_jpg.jpg

Энэтхэг улсын эрүүл мэндийн байгууллагын ажилчид тус улсад тархаад байгаа “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол 60-д хүрсэн талаар мэдээлжээ.

Мөн Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужийн нийслэл Жайпур хотод “Зика” вирусийн халдвар авсан 60 тохиолдол бүртгэгдээд байгаагийн зарим нь Бихар мужаас ирсэн цагаач ажилчид байсан хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.

Одоогоор Энэтхэгийн Ражастан мужийн эрүүл мэндийн албаны дарга Венү Гуптагийн мэдэгдсэнээр, халдвар авсан 60 хүний 45 нь бүрэн эдгэрсэн бол 15 хүнийг эмчилгээнд хамруулах арга хэмжээ авчээ.

“Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх