etoim.mn
photos/5632902-8747274094-1.jpg.jpg

Их Британи болон АНУ Сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсонтой холбогдуулан Саудын Арабад болох олон улсын томоохон бага хурлыг өнжих магадгүй бодлоод байна.

Мөн АНУ-ын зүгээс Саудын Араб Жамаль Хашоггигийн хэрэгт оролцсон нь тогтоогдохын бол хариуцлага тооцно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн болон ивээн тэтгэгч байгууллагууд Саудын Арабын нийслэл Рияд хотод болох хөрөнгө оруулалтын бага хурлаас нэрээ татах шийдвэр гаргасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Харин BBC агентлагийн эх сурвалж  АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин болон Их Британийн Олон улсын худалдааны сайд Лиам Фокс нар мөн энэхүү бага хуралд оролцохгүй байж магадгүй гэсэн гэж мэдээлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх