etoim.mn
photos/952a2b0258ca5d7f9f4b6848b2fce56d.jpg

Португалын Иргэний хамгаалалтын газрын төлөөлөгчийн газрас тус улсын  төвийн болон хойд нутгуудаар өнгөрсөн амралтын өдрүүдэд  “Лесли” хар салхи дэгдсэний улмаас 300 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалджээ.

Үүнээс болж үерийн гамшиг үүсч, модод унасны улмаас 27 хүн хөнгөн бэртсэн бөгөөд олон нислэг цуцлагдсан байна. Португалд дэгдсэн хамгийн хүчтэй шуургуудын нэгд тооцогдож байгаа энэхүү хар салхи нь цааш урагшилж, Испанийн хойд хэсгийг дайран өнгөрч байгаа гэнэ.

Хүчтэй салхинаас болж  1000 гаруй мод үндсээрээ булгаран унасан бөгөөд Фигейра-да-Фос хотод олон зуун хүн тоглолт үзсэний дараа гэртээ харьж чадалгүй тухайн газартаа боогджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх