etoim.mn
photos/Young-woman-sleeping-in-bed.jpg

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их цаг унтах хэрэгтэй гэж Дьюкийн их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. Учир нь дутуу нойр нь эмэгтэйчүүдэд илүү хор хөнөөлтэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Тэд дунд орчим насны 210 эрчүүд, эмэгтэйчүүд дээр туршилт хийжээ. Тэд урьд өмнө нь нойрны асуудалтай тулгарч байгаагүй хүмүүс. Туршилтанд оролцогчид бүгд тамхи татдаггүй, гормоны ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй. Судалгааны үндэслэл дээр дурдсан нөхцлийг хангасан хүмүүсийг хоёр аргаар ажиглажээ. Нойрны дадал, сэрээд юу мэдэрч байгаагаа тэмдэглэнэ. Мөн тэдний тодорхой био маркерийг тодорхойлохын тулд цусны бүлгийг нь авчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 40% нь өөрсдийгөө нойрны асуудалгүй гэж үзэж байсан хэдий ч үнэн хэрэгтээ  тэд нойрны асуудалтай байжээ. Эдгээр “асуудал” нь унтах болон сэрэх тэр үеийнхэд хамаарч байв. Хамгийн сонирхолтой нь энэ бүлэг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байсан байна. Нойрны муу дадал зуршилтай эмэгтэйчүүдийн сэтгэл санаа тайван бус, уур уцаар ихтэй байхад нойрны асуудалтай эрчүүдэд ийм өөрчлөлт төдийлөн мэдрэгдээгүй байна. Мөн цусан дахь инсулины хэмжээ нэмэгдсэн байжээ.  Энэ хэмжээ нь цаашлаад цус харвах эсвэл чихрийн шижингийн II төрөлд хүргэх аюултай гэнэ. Муу нойр эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд яагаад ингэж их сөргөөр нөлөөлж байгааг одоо ч гэсэн судалсаар байна. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь гормон болон амино хүчлийн хэмжээнээс шалтгаалж болох талтай гэнэ. Эмэгтэйчүүд эрүүл мэндээ дэмжих үүднээс багаар бодоход 7 цаг унтах ёстой, 9 цаг унтаж байвал бүр сайн. Эмэгтэйчүүд нэг дор олон ажил гүйцэтгэх чадвартай байдаг учраас тархи нь эрчүүдээс их ачаалал авахад хүргэдэг. Тиймээс илүү их цагаар унтах шаардлагатай байдаг юм байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх