etoim.mn
photos/download (4).jpg

Түүнээр хардуулж, өөртөө татна гэдэг уг нь тийм ч сайхан санаа биш. Гэвч хэрэв чи үнэхээр л үүнийг хүсээд байвал, дараах 12 аргаас туршаад үзээрэй.

Хааяа эрчүүд бидний шарыг бүр хөдөлгөж орхидог. Чиний экс, эсвэл яг одоо болзож байгаа залуу чинь, чиний шохоорхдог ажлын газрын чинь эр...хэн ч байсан яг ийм үед л чи түүний анхаарлыг өөр дээрээ татаж, ямар үнэ цэнэтэй бүсгүй болохоо харуулмаар байна уу? Ямар ч зорилготой байсан дараах аргууд онилсон эрийн чинь зүрхийг уургалаж, чамайг дахин анхаарч харахад хүргэх болно.

 

Эр хүний нүдийг унагаахын тулд, чи “нүд унахгүй байхын аргагүй” гоо үзэсгэлэнтэй харагдах хэрэгтэй. Үүнийхээ хажуугаар, чи түүний хувьд хүрч болшгүй оргил мэт харагдах ёстой юм.

 

Яаж эр хүнээр хардуулах вэ? Хөнгөн хардалт нь харилцааны эхэн шатуудад их чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдээж гэрлэсэн хосуудын хувьд бие биедээ хардах сэтгэл төрүүлнэ гэдэг галаар наадаж байгаагаас өөрцгүй зүйл. Хардалт нь нөгөө хүнийхээ эгдүүцлийг төрүүлэхээс гадна, чам луу төвлөрөх анхаарал, чам руу тэмүүлэх хүслийг нэмэгдүүлэх болно.

Хэрэв чамайг шохоорхож байсан залуу, чамайг өөр залуутай сээтэгнэж байгааг харах юм бол түүний харамлах сэтгэл нь чамайг илүү их хүсэхэд хүргэх нь ойлгомжтой. Гэхдээ бид эрэгтэй хүнийг өөртөө улам дурлуулах, эсвэл түүнийг дорд үзэж үзэн ядахад хүргэх хоёрын хооронд маш нарийхан утас байдгийг мартаж болохгүй. Эрчүүдээр хардуулах олон арга бий. Зарим нь хөөрхөн, гэхдээ ихэнх нь “хорон” юм шүү.

 

Чамайг болзоонд урихгүй байгаа залууг хардуулахад Чиний сэтгэлийг татахын тулд жаахан ч болов хичээл зүтгэл гаргахгүй байгаа, чамайг болзоонд урихгүй байгаа залууг яаж хардуулах вэ? Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үхмэл харилцаагаа амь оруулахын тулд дараах аргуудаас хэрэглээрэй. Харилцаандаа гал цог нэмэхийн тулд чи түүнд өөр залуус чамд өөрөөс нь илүү хүндэтгэлтэй, бас сайхан ханддаг гэдгийг харуулаарай.

 

#1 Түүнгүйгээр ч цагийг сайхан өнгөрүүл. Хэрэв тэр төлөвлөгөөг чинь гэнэт цуцалдаг бол, эсвэл болзооноосоо 10 минутын өмнө завгүй болсон гэдгээ хэлдэг бол чи ч бас завгүй гээд, найзуудтайгаа цуг хаа нэг тийшээ явна гэж хэл. Хэрэв тэр чамайг найзуудтайгаа байхад залгавал, ярьж дуусангуутаа утсаа таслах хэрэггүй. Оронд нь утсаа ширээн дээрээ тавиад, өөр хүмүүстэй ч ямар хөгжилтэй байгаагаа сонсгоорой.

 

#2 Эксийнхээ талаар ярь. Чиний экс чамайг хэрхэн халамжилдаг байсан тухай бяцхаан яриа өрнүүлж (нэг өгүүлбэр хэлэхэд л болно) түүнд “үүргээ” муу биелүүлж байгааг нь сануул.

 

#3 Бусад залуусыг магт. Хэрэв тэр чамд хангалттай анхаарал хандуулахгүй байвал, түүний сайн танихгүй эрэгтэй найзыгаа жаахан магтчих. Эсвэл өөр эрэгтэй найзынхаа ярьсан зүйлд инээ.

 

#5 Facebook-ээр сээтэн хая. Статус дээр чинь сэтгэгдэл бичсэн эрэгтэйд хариу коммент бич. Гэхдээ заавал сээтэгнэсэн өнгө аяс оруулах хэрэггүй. Зүгээр л түүнээс өөр анхаарал хандуулдаг эрчүүд бий гэдгийг харуул.

 

#6 Түүний дуудлагыг үл тоо. Чи ч бас завгүй эмэгтэй. Дуудлагыг нь нэг хоёр удаа тасалж, өөрийгөө санагдуул. Түүнтэй уулзах бүртээ дур булаам харагдахаа мартаж болохгүй шүү. Тэгвэл тэр уурлаж чадалгүй чамд улам их татагдаж, үнэ цэнэтэй бүсгүй гэдгийг чинь ойлгоно.

 

Чамайг дутуу үнэлж байгаа залууг хардуулах аргууд Хэрэв тэр чиний дэргэд ч өөр бүсгүйчүүдтэй сээтэгнэж, чамд жирийн найзуудтайгаа харьцдаг шигээ хандаад байвал өөрийгөө түүний бодож байгаа шиг тийм ч хялбар эмэгтэй биш гэдгийг харуул.

 

#1 Эрэгтэй сайн найзтай бол. “Эрэгтэй найз” найз залуучуудын эгдүүцлийг хэзээд төрүүлдэг. Эрэгтэй найзтай болсноороо чи түүний дэндсэн их бардам занг дарж орхих болно.

 

#2 Нууцлагдмал бай. Өөрийнхөө төлөвлөгөөний талаар хайртдаа бүү хэл. Хариултаа товч бөгөөд тодорхой болго. Түүнийг чиний төлөө цаг зарцуулдаг болохоос нааш, удаан хугацааны яриа өрнүүлэхээс цааргал.

 

#3 Анхаарлыг тат. Түүний ирж байгааг холоос харвал, эргэн тойрныхоо эрэгтэй найзуудтайгаа яриа өрнүүлж, инээлд. Түүнийг ойртож ирсэн ч, гараараа даллаж мэндэлчихээд л, найзуудтайгаа яриагаа үргэлжлүүл. Хэрэв тэр чамайг бусад найзуудаасаа онцгойлж үздэггүй бол, чи ч бас яагаад тэгэх ёстой билээ?

 

#4 Өөр хүнтэй болз. Дур булаам залуутай оройн хоолонд ор. Найз залуу чинь энэ талаар асуусан ч, үнэнээ л хэл. Гэхдээ юу ч болоогүй юм шиг царайгаар. Хэрэв найз залуу чинь чамайг болзоонд урьдаггүй бол, яагаад бусдын болзох саналд татгалзана гэж?

 

#5 Тэр чамд хэрэггүй юм шиг аашил. Эрчүүд өөрөөс нь бүх зүйл хамаарч байхад дуртай. Гэхдээ чамд туслах өөр олон эрэгтэй найз нар чинь байгаа цагт чамд үргэлж түүний хэрэг гараад байхгүй. Түүнээс тусламж хүс. Хэрэв завгүй гэж хариулвал, “Аан, тэгвэл би өөр нэг найзаараа туслууллаа” гэж хэлээд утсаа тасла.

 

Эр хүнээр хардуулахын эрсдэлүүд Үнэнтэй нүүр тулцгаая. Дээрх аргуудыг уншихад амархан бас хөгжилтэй, “шударга” санагдавч хардуулахын үр уршиг ч бас бий. Ихэнх тохиолдолд чи хэдий чинээ хэн нэгний “шарыг малтана”, хариу нь төдий чинээ чамд хүндээр тусдаг номтой. Дээрх аргуудыг хэрэглэхээсээ өмнө эдгээрийг санаарай.

 

#1 Тэр чиний хойноос улам хошуурах нь байтугай, сэтгэл нь бүрмөсөн хөрж мэднэ. Хардалт бол хоёр үзүүртэй зүү л гэсэн үг. Эсвэл түүний зүрхийг асаана, эсвэл бүр унтраана.

 

#2 Тэр чамд уурлаж магадгүй.

 

#3 Тэр чамтай өрсөлдөхийн тулд, хардуулах адилхан арга ашиглаж магадгүй.

 

#4 Эцсийн эцэст чи хохирогч болж үлдэж магадгүй.

 

#5 Энэ тоглоомонд донтвол чамд өш санах бодол орж ирдэг болчихож магадгүй. Бүх зүйл түр зуурынх байх ёстой гэдгийг сана.

 

#6 Тэр чиний хойноос гүйж эхлэх байх. Гэхдээ хэрэв чи тоглоомоо хэтрүүлвэл түүний чамд итгэх итгэл алдарч, өчүүхэн зүйл дээр ч харддаг болж мэднэ.

 

#7 Чи эцэстээ яг юуны төлөө энэ бүхнийг эхлүүлснээ мартаж болзошгүй. Хэрэв чи үнэхээр л харилцаагаа ирээдүйгүй гэж үзэж байвал, тэр чигт нь орхисон нь дээр. Үл тоомсорлох бол шилдэг өшөө авалт юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх