etoim.mn
photos/18437.jpg

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг хүмүүсийн орлого үнсэх дургүй залуучуудаас их байдаг гэнэ. АНУ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа санаанд оромгүй үр дүн харуулжээ: Байнгын үнсэлт эрчүүдийн санхүүгийн орлогод эерэгээр нөлөөлж байгааг тогтоосон байна. Эрчүүдийн зарим нэг төлөөлөл үнсэлт гэдгийг эрчүүдийн сул дорой байдал хэмээн авч үзэх бөгөөд хайртай бүсгүйгээ байнга үнсэхээс ичдэг гэжээ. Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудыг үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна.

Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авчээ. Санал асуулгын үр дүнг нэгтгэн харахад бас л сонирхолтой үр дүн гарсан: хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв.

Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75% нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг ажээ. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна: тэдний хэлснээр, энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг гэнэ. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх