etoim.mn
photos/36h7okdpfrr1lmt55ql962bn66.jpg

Нэг сарын турш өглөө талархах 3 зүйлээ бичээд үз

Дугуйгаа унаад хамаг хурдаараа жий. Гараа тавь салхийг мэдэр

Ээждээ дуртай амттанг нь авч өгөөд бага насныхаа тухай асуу

Усанд ороод хамгийн гоё биеийн тосоо түрхээд орондоо ор. Тэгээд Ed Sheeren-ний дуунаас сонсоорой

Намрын шөнө түг түмэн одод нүдэн дээр чинь асгарч байгааг гайхан бишир

Амралтын өдрөөр гадаа түшлэгтэй сандал дээр нарны шилээ зүүгээд смүүты уу. Тэгээд үүлсийг хар

Зарим орой өрөөндөө дуу тавиад өөрөө өөртөө дурлатал бүжиглэ

Найзтайгаа уулзаад гэдсээ өвдтөл зогсхоо мэдэхгүй чангаар инээ

Бороонд шалба норохыг үл анзааран үсэр, гүй, дэвхэц

Капучиног балгахдаа уруулаа хөөс болгоод сэлфы хий

Зайсан дээрээс нар жаргаж буйг ядаж хар

Чи юу хийхийг хүсэж байна. тэр бүх зүйлээ хий.

1.    Хүүхдийн 5 дуу сураад аялалаар явахдаа чангаар дуул

2.    Ирэх зун говьд нар мандахыг харахаар яв.

3.    Үсний засалтаа өөрчил.

4.    Арай ч үнсэхгүйдээ гэж бодсон хүнээ үнс.

5.    Дэлхийн атлас ханан дээрээ өлгөөд, нүдээ аниад атлас дээр хуруугаараа заа. Хуруу чинь аль газрыг заасан тэнд очиж амралтаа өнгөрүүлэхээр онгоцны тийзээ урьдчилан захиал.

6.    Өөрийг чинь гомдоож байсан хүнийг уучилаад тэвэр

7.    Эмээ өвөөгөө өдрийн зоогонд урьж, яриаг нь тасралтгүй сонс

8.    Дүүжин орон дээр унт

9.    Халуухан залууг болзоонд урь

10.                       Усан оргилуур дотор бүжиглэ

11.                       Хайртай хүндээ зориулж тайчих үзүүлбэр үзүүл

12.                       Сүрдмээр өсгийтэй гутал худалдан ав.

13.                       Cowboy гутал худалдаж ав

14.                       Өндөр ууланд авирах 5000м дээш

15.                       Далайд сэлэх

16.                       Шумбагч онгоцоор далай доогуур аялах

17.                       Шүхэрээр буух

18.                       Мөсөн далай орох

19.                       Машинаараа уралдаанд орж үзэх

20.                       Үсээ хусуулаад хар юмуу цэнхэр өнгөтэй банда зүүх

21.                       Тэгээд задгай хувцаслаж нэг гудмаар алхаж үзэх

22.                       Аав ээж дээрээ очоод та хоёртоо хайртай шүү гээд тэвэрч аваад үнсэнэ

23.                       Зуны нартай бороонд нороод солонго барих гэж гүйх

24.                       7 хоног аяга тавгаа угаахгүй идээл унтаал кино үзээл ямар ч хийх зүйлгүй өнгөрөөх

Дуудаад даллаад ирэхгүй залуу насандаа хайрла, дурла, хөгжилд

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх